Хоолоо сойж турах нь эрүүл мэндэд муу
Хоолоо идэнгээ турцгаая
Буруу хооллолтоос шалтгаалан таргалалт элбэгших болсон. Тэр хэрээр тураах төв, тураах эм бэлдмэлүүд ч ихэссэн. Ямар нэгэн бэлдмэл хэрэглээд турсан ч эргээд л буруу хэв маягаасаа болооод таргалдаг. Тэгвэл та турахаар сэтгэл шулуудаад байгаа бол хамгийн гол нь зөв аргаар турах хэрэгтэй. Ингээд бүсгүй таньд хэрэгтэй хэдэн зөвлөмжийг нийтэлж байна.Турах гэхээр л бидний толгойд хамгийн түрүүнд өлсөх гэсэн бодол орж ирдэг. Хоолыг хэт сойж турах нь муу үр дагавартай болох нь нэгэнт тогдоогдсон. Хүний бие организм шаардлагатай бүх бодисыг авч байх нь чухал юм. Гол нь илчлэг ихтэй хүнд хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Хөнгөн чанарын хоол хүнс нь витаминлаг, тэжээллэг байхад л та өлсөхгүйгээр зөв турах бүрэн боломжтой.
Өглөөний цайгаа заавал уугаарай
Өглөөний зоог өдөр тутам баридаг хүмүүс өглөө юу ч иддэггүй хүмүүстэй харьцуулахад таргалах магадлал хоёр дахин бага байдаг. Энэ дүгнэлтэнд Америкийн Бостон хотын хүүхийн эмнэлгийн эрдэмтэд хүрчээ. Өглөөний хоол нь үдийн хоол болтол өлсөхгүй байхын баталгаа болдог.
Хүнсний ногоог түлхүү хэрэглэ
Ногоо их идэх тутам турахад хялбар болохыг ойлго. Өндөг шарж байхдаач хэрчсэн помидор, өргөст хэмх хийхээ бүү март. Махтай хоолыг дангаар нь бүү ид. Байцаа луувангийн ч юмуу заавал ямар нэг ногооны хачир, зуушны хамт хэрэглэ. Ингэх нь хоолны шингэцийг сайжруулах, өөх тосны балансыг зохицуулахад тустай. Ногоо идэхдээ төмсийг бага хэрэглэвэл зүгээр.
Өндөгөнд хэтэрхий дурлах хэрэггүй
Өндөг бол их хүнд хүнс. Тиймээс илүүдэл нь бие организмд хог болох шингэц муутай. Долоо хоногт хоёроос илүүгүй өндөг идвэл зохино. Анхааруулахад өндөгийг майонзтай бүү идээрэй. Учир нь биеийн жин амархан нэмэгдэнэ. Турах сонирхолтой хүмүүст чанасан өндөг илүү тохирно.
Кашнаас бүү татгалз
Каш бол зөвхөн хүүхдийн хоол биш юм. Ургамал тариа буудайн эслэг агуулдаг тул хоол боловсруулах шилдэг туслагч болно. Сүүтэй будаатай төрөл бүрийн каш маш сайн хүний биед. Гол нь элсэн чихэргүй идэж заншвал зохимжтой. Учир нь элсэн чихэр болон эслэг нь хоорондоо зохицол муутай байдаг.
Чихэрийн хэрэглээгээ багасга
Өглөөний цай, кофенд хоёр цайны халбага элсэн чихэр эсвэл ганц ёотон байхад хангалттай. Ер нь амттан, сахар нь хүний бие организмд тийм ашигтай бус. Ясны сийрэгжил, чихрийн шижин зэрэг өвчин эмгэг нь ямар нэг хэмжээгээр нүүрс ус хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Гэхдээ аливаад туулширах хэрэггүй байдаг тул сахарын зохистой хэрэглээг эрхэмлэх нь зөв. Сахар нь хүний биед эрч хүч, тамир тэнхээ өгдөг сайн талтай.
Гуанзанд хооллох хэрэггүй
Боломж байвал ийм газраар үйлчлүүлэх хэрэггүй. Гуанз, ресторанд хооллодог хүмүүс гэртээ хооллодогоос 240 ккал /илчлэг/ илүү хэрэглэдэг. Учир нь гуанз, ресторанд хоолны цэсэнд илчлэгийг заадаггүй. Харин гэртээ бол хичнээн өөх тос, илчлэг орж байгааг бид хянаж чаддаг. Мөнгөө хэмнэхийн сацуу эрүүл мэндэд ч тустай. Мөн гуанз түргэн үйлчилгээний цэгүүдийн хоол хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн чанарын шаардлага хангахгүй, хямд төсөр байдаг.
Шөлтэй хоол сайн ид
Энэ нь цуйван, будаатай хуурганаас татгалз гэсэн үг биш. Шөлтэй хоол өег бас биед сөрөг нөлөөгүй байдаг. Гэхдээ дан лавшаач тусгүй. Ногоотой, сонгинотой, өндөгтэй гэх мэтчилэн төрөл бүрийн шөлтэй хоолыг эрхэмлэх нь чухал. Шөлтэй хоолонд амьтны гаралтай өөх тос аль болох бага байвал эрүүл мэндэд тустай.
Ногооны салат ид
Хиамтай талхны дунд навчит ногоон салат нэг ширхэгийг хийхэд л та эслэгийг авчихлаа гэсэн үг юм. Өег мэдрэмж төрөхөөс гадна хиамтай хамт авч болзошгүй элдэв вактери, нянг устгаж байгаа хэрэг. Та энэ бүхнийг мөрдлөг болгож чадвал эрүүл мэнддээ хоргүй зохистой турах боломжтой. Эцэст нь хэлэхэд турах гэж байгаа бол та өдөрт хоёроос дээш литр буцалсан ус уугаарай.
Бууцай, хан боргоцой өөх тосыг сайтар шатаадаг. Харин усан үзэм, цэвэрлээгүй будаа нь бие мах бодиос млүүдэл усыг зайлуулдаг.
Гүзээлзгэнэ, улаан лооль зэрэг жимс ногоо нь холбох эд эсийг бэхжүүлж өгдөг. Сүүн бүтээгдэхүүн нь бодисын солилцоог хурдасгаж бие мах бодиос хэрэггүй бодисуудыг гадагшлуулдаг.
Өдөр бүр хөнгөн массаж хийж байх хэрэгтэй. Массажийг эрхий болон долоовор хуруугаараа зөөлөн чимхээд дараа нь суллах маягаар хийнэ. Массажны тос нь цусны эргэлтийг сайжруулж, хэвлийн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Учир нь массажны тос нь ургамлын ханд кофейн агуулдаг тул цусны эргэлт сайжруулах нөлөө үзүүлдэг.
Хэвлийгээ цагийн зүүний дагуу илж байх хэрэгтэй. Хэрэв бэлхүүсээ нарийхан туяхан болгохыг хүсэж байгаа бол хэвлийдээ чийглэг, дулаан орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
эмч.мн
URL: