Манлайлал-500 сургалтын дөрөвдүгээр ээлж эхэллээ

IMG_7095

Сургалт, судалгаа, PR-мониторингийн “Стратеги” Академи, Монгол Ардын Нам, Удирдлагын Академи хамтран зохион байгуулж буй Монгол Ардын Намын идэвхтэн сонгуультнуудын чадавхийг бэхжүүлэх “МАНЛАЙЛАЛ 500” сургалтын дөрөвдүгээр ээлжийн хичээл өнөөдөр эхэллээ.

Нээлтэд МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа, Стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Д.Энхтөр, Стратеги академийн захирал А.Ундраа, Удирдлагын академийн дэд  захирал Ш.Батсүх, Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн,  Удирдлагын академийн багш, доктор С.Зульфикар нар оролцлоо.

IMG_7121

Стратеги Академийн захирал А.Ундраа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Манлайлал-500 сургалт зөвхөн танхимын богино хугацаанд хязгаарлагдахгүй, цаашдаа харилцаа холбоотой байж бие биетэйгээ туршлага солилцохоос гадна, зайн сургалтуудыг зохион байгуулна” гэдгийг хэллээ.

Харин МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа “МАН-аас намын залуу гишүүд, дэмжигчдийн мэдлэг боловсролыг сайжруулах талаар ихээхэн анхаарч Удирдлагын Академи, Стратеги Академитай хамтран “МАНЛАЙЛАЛ-500” хөтөлбөрийг зохион явуулж байна. Уг хөтөлбөрийн ач холбогдол нь МАН төдийгүй, Монгол Улсын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэж байгаа явдал юм” хэмээн онцолсон юм.

IMG_7138

“МАНЛАЙЛАЛ-500” хөтөлбөрийн энэ удаагийн ээлж энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Нийт 10 ээлжээр хичээллэх бөгөөд ингэхдээ 14 хоногийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгуулж, онолын болон практикийн мэдлэг олгох  юм. Сургалтад Монгол Улсын 21 аймаг 331 сум, Нийслэлийн есөн дүүргийн 152 үүрээс бүрдсэн төлөөлөл хамрагдаж буй юм. Энэ удаагийн сургалтанд Төв аймаг, Баянгол, Хан-Уул дүүргийн нийт 50 залуу оролцож байна.

МАН-ын идэвхтэн сонгуультнуудын чадавхийг бэхжүүлэх “Манлайлал-500” сургалтыг аравдугаар сарын 06-наас зохион байгуулж эхэлсэн нь ийнхүү амжилттай үргэлжилж байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих