“Эбола” Баруун Африкт тархсаар байна
ТОКИО. /NHK/. “Эбола” вирус Баруун Африкт тархсаар байна гэж тус бүс нутагт ажиллаж буй НҮБ-ын япон ажилтан мэдэгдлээ.
Гвиней, Либери болон Сьерра-Леонд “Эбола” урьд өмнө байгаагүйгээр их тархсан юм. Анхны тохиолдол нь өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээр Гвинейд бүртгэгдсэн билээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ вирус 7889 хүний аминд хүрч, халдвар авсан нь тогтоогдсон болон авсан байж болзошгүй тохиолдол 20 мянга давжээ.
Сьерра-Леонд ажиллаж буй, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтан Наоэ Якия “NHK” телевизэд утсаар байдал ямар байгааг мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, тус улсын нийслэл Фритаун хотод болон хойд нутгийн бүсүүдэд нь халдвар авсан тохиолдол өнөө хэр нь бүртгэгдсээр байгаа аж.
“Эбола”-гийн тархалтыг аль болох хурдан дарахын тулд илүү туслаж дэмжлэг үзүүлэхийг тэрбээр уриалжээ.
Г.Доржханд
Эх сурвалж:
URL: