Золгүй тохиолдлоор хоёр бяцхан хүү гэмт хэрэгтэн болж жаран нас зооглож байсан буурай амиа алдлаа

1_1358214843sssЭнэ сарын хоёрны өдөр Хандгайтын цанын баазад золгүй тохиолдлоор хүний амь эрсэджээ. Цас оролгүй удаж шинэ жилийн өмнөхөн орсон багахан цас хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж амралт таарсан энэ өдрүүдэд аялал зугаалга хаа сайгүй байсан нь мэдээж. Хандгайтад энэ өдрүүдэд мөн л хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Ер нь хандгайтын цанын бааз гэж нэрлээд байгаа энэ газар үнэн хэрэгтээ цанын баазын зориулалт байхгүй, ингэж хүмүүсийг хараа хяналт, эмчгүй газарт гулгуулж мөнгө олох нь буруу гэдгийг тэндхийн цагдаагийн албаны ажилчид онцолж байсан гэнэ лээ. Шинэ оны дараахан салхинд гарч гэр бүлээрээ хөгжилтэй байх гэж ирсэн тэр нэгэн гэр бүлд үнэхээр том гарз тохиожээ.

Учир юу вэ хэмээвэл 60 орчим настай хөгшинийг 15 орчим насны хоёр бяцхан хүүхэд чаргаар дайрч амь нас нь хохирчээ. Хэн ч  хэн нэгэн амиа алдаж хэн нэгэн гэмт хэрэгтэн болно хэмээн бодоогүй нь мэдээж. Харамсалтай гэмээр энэ хэрэг бусдад сургамж болоосой гэсэн үүднээс бичиж сууна. Хөөрхий аавыгаа алдаж цогцосыг нь аваад буцсан тэр гэр бүлд хичнээн хүнд байгаа бол. Гэлээ гээд амьрал үзэж амжаагүй гэрэл гэгээтэй байх насан дээрээ гэмт хэрэгтэй болж цагдаад баривчлагдаад явсан хоёр бяцхан хүүг бас буруутгах хэцүү. Хүүхэд гэдэг хэзээд л хөдөлгөөнтэй, гэнэн цайлган байдаг шүү дээ. Эцсийн дүндээ эмч ажилладаггүй, хараа хяналт гэх юм байхгүй, цанын баазын зориулалтгүй ийм газрыг ажиллуулж цана чаргаар үйлчлээд байгаа газарт энэ хэргээс үүдэн хараа хяналт, шалгалт хэрэгтэй байгааг харуулаад авлаа.


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 January 2015

Ter 2 hvvhded yamar buruu bhav de

Нэр: Anonymous Огноо: 6 January 2015

Ajilluulj bga bguullagiin buruu. Ter 2 hvvhded yamar buruu bhav de

Нэр: ,)) )("8 Огноо: 6 January 2015

60n nast owgon gulgalaa yu huniii holoos holhon salihind suj bhgui de hoyr hvvhded ymar buruu ogolt bish de

Нэр: 123... Огноо: 6 January 2015

Аль алинд нь буруу өгч болохгүй.Ер нь манай улс ард иргэдийнхээ амралт, чөлөөт цагт зориулсан ямарч нийгмийн бодлого бүтээн байгуулалт байхгүй дутуу дулимаг байдлаас болж ийм асуудал үүссэн гэж бодож байна.

Нэр: 123 Огноо: 6 January 2015

2 huuhdiin buruu gej yu baihav dee. Ali ali tal ni l hetsuu yum bna

Нэр: би би Огноо: 6 January 2015

хүүхдүүдийг цагдаа нар авч яваад байхдаа яадаг байнаа. тухайн газрыг ажиллуулж байгаа хүмүүсийн буруу биз
дээ. хүүхдийн гэнэн цайлган сэтгэлд ямар их хар толбо, айдас үлдээж байгаагаа мэддэж байгаа юм болов уу. тэнэгээр монгол маань дүүрээ юу даа ..

Нэр: би би Огноо: 6 January 2015

чаргаа зогсоох ухаан ч гэх шиг ямар инээдтэй юм ярьдаг юм бэ дээ. хүүхэд бол хүүхэд шүү дээ: өөрийнхөн тархины хэмжээ биш ээ дургүй хүрчихлээ

Нэр: zochin Огноо: 6 January 2015

Hvvhdiin buruu gj yu bhaw dee hen iim yum bolno gj bodhow dee arai dendvv yuma gants morgool hvn vhdeg bol zondoo l hvn vhne shdee tehdee l 15nast hvvhed shvv dee

Нэр: Тоогvй :( Огноо: 6 January 2015

Гай газар доороос гэгч болж . Гайтай евген газар дээр сууж таарч гай нь ирсэн 2 хvvхэд тvvнийг дайрч таарч . Мeн гай яааа. Тоогvй ч юм болж дээ тоглоомноос болж ингэх ч гэж …

Нэр: julio Огноо: 6 January 2015

ymar emegneltei ym be. huurhiiduu ali ali taldaa l hetsuu ym daa.

Нэр: аа Огноо: 7 January 2015

арай ял өгөхгүй байлгүй дээ өгөхгүй байсан дээр биз дээ бараг гэм хийгээгүй хоёр хүүхэд шоронд орвол хэрэгтэн болоод л гараад ирнэ ш дээ

Сэтгэгдэл бичих