Фолийн хүчил танд хэрэгтэй юу?
Хэрвээ та жирэмсэн эсвэл жирэмсэн болохоор шийдсэн бол хэд хэдэн шалтгааны улмаас фолийн хүчил зайлшгүй хэрэгтэй. Фолийн хүчил таны хүүхдийн нугас болон тархины хөгжлийн эхлэл болох ургийн мэдрэлийн гуурсны гажгууд үүсэхээс урьдчилан сэргийлдэг ба ургийн мэдрэлийн гуурсны гажиг нь олон эмэгтэйчүүд жирэмсэн гэдгээ мэдэхээс өмнө хөгжлийн маш эхний шатандаа үүсдэг.
Америкт жил тутамд 3000 гаруй жирэмсэн эхчүүдэд энэ асуудал тохиолдож байна. Америкийн өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвөөс жирэмсний эхний гурван сар болон жирэмслэхээс хамгийн багадаа 1 сарын өмнөөс өдөр тутам хангалттай хэмжээгээр фолийн хүчил хэрэглэсэн эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдэлийг 50-70% бууруулж чадсан гэж мэдээлсэн. Зарим судлаачид фолийн хүчил нь таны хүүхдэд уруул тагнайн сэтэрхий болон зүрхний зарим гажгуудын эрсдэлийг бууруулна гэж зөвлөдөг. Таны биед фолийн хүчил нь цусны улаан эсийг үүсэх болон цус багадалт үүсэхээс урьдчилан сэргийлэхэд хэрэгтэй. Мөн түүнчлэн фолийн хүчил нь эсийн бүтцийн суурь болох ДНХ-ийн үйл ажиллагаа, нөхөн сэргээлт, үйлдвэрлэлд маш чухал ач холбогдолтой.
Хангалттай фолийн хүчил авах нь таны өсөж байгаа хүүхдэд болон эхэсийн эсийн хурдацтай өсөлтөд маш чухал ач холбогдолтой. Хир хэмжээний фолийн хүчил хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар жирэмсэн болохоосоо хамгийн багадаа нэг сарын өмнөөс өдөр бүр 400 микро грамм фолийн хүчил уух нь таны хүүхдэд мэдрэлийн гуурсын гажиг үүсэх эрсдэлийг бууруулна гэсэн байна. Бодит байдал дээр нийт жирэмслэлтийн 50% нь төлөвлөгдөөгүй байдаг учраас мэргэжилтнүүд төрөх насны бүх эмэгтэйчүүдийг өдөр бүр фолийн хүчил уухыг зөвлөдөг.
Судлаачдын зарим хэсэг, жишээлбэл Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний эрүүл мэндийн институт нь хэрвээ та жирэмсэн бол хамгийн багадаа өдөрт 600 мкг фолийн хүчил хэрэглэж байхыг зөвлөдөг.
Таны хүүхдийн нугас болон тархины хөгжлийн эхлэл болох мэдрэлийн гуурс нь жирэмслэлтийн дараах 3 долоо хоногоос хэлбэрждэг тул жирэмслэхээс өмнө болон жирэмслэлтийн эхний 3 сарын турш хангалттай фолийн хүчил авах нь маш чухал юм. Та өөрийн хэрэглэж байгаа олон төрлийн найрлагат витаминыхаа фолийн хүчлийн хэмжээг шалгах хэрэгтэй. Хэрвээ хангалтгүй байвал өөр витаминаар солих эсвэл фолийн хүчлийг тусд нь уух хэрэгтэй. Хэзээ ч олон найрлагат витаминыг давхарлаж хэрэглэж болохгүй. Хэрвээ та эмчийн жорын дагуу жирэмсний үеийн витамин ууж байгаа бол фолийн хүчлийн хэмжээ 800-1000мкг байж болно. Дахин хэлэхэд хэмжээг нь сайтар шалгаарай. Та эмч зөвлөөгүй л бол өдөрт 1000мкг-аас их фолийн хүчил хэрэглэж болохгүй.
Энэ нь цагаан хоолтнуудад маш чухал. Ямар тохиолдолд илүү их фолийн хүчил хэрэгтэй вэ Үүний шалтгаан бүрэн тодорхойгүй байгаа боловч илүүдэл жинтэй эмэгтэйчүүдэд мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэд төрүүлэх магадлал илүүтэй байдаг. Хэрвээ та илүүдэл жинтэй бол жирэмслэхээс өмнө мэргэжлийн эмчтэйгээ уулзаж ярилцах хэрэгтэй. Эмч танд өдөрт 400 мкг-аас их фолийн хүчил хэрэглэхийг зөвлөж магадгүй. Мөн таны өмнөх жирэмслэлт мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэдтэй байсан бол одоогийн эмчдээ хэлэх хэрэгтэй ба жирэмсэн болохын өмнө мэргэжилтнүүдтэй уулзаж, жирэмслэлтийг төлөвлөх хэрэгтэй. Ийм байдалд байгаа эмэгтэйчүүдийн өөр жирэмслэлт нь мэдрэлийн гуурсны гажигтай болох магадлал 2-5% байдаг. Сайн мэдээ гэвэл энэ эрсдэлийг фолийн хүчлийн их тунгаар хэрэглэж бууруулж болно. Хэрвээ та ийм нөхцөлд байгаа бол хир хэмжээний фолийн хүчил хэрэглэх хэрэгтэйг асуугаарай. Мөн чихрийн шижин болон багтрааны эм уудаг эмэгтэйчүүдэд мэдрэлийн гуурсны гажигтай хүүхэд төрөх магадлал бас л адилхан өндөр байдаг. Та эдгээрийн аль нэгэнд хамрагдаж байвал жирэмслэхээс дор хаяж нэг сарын өмнө эмчтэйгээ уулзаж хир хэмжээний фолийн хүчил шаардлагатайг мэдэх хэрэгтэй. Хоол хүнсэнд агуулагдах фолийн хүчил Хачирхалтай нь, судлаачдын тогтоосноор синтетик аргаар гаргаж авсан фолийн хүчил нь хүнсэнд агуулагддагаас ( фолать) хүний биед илүү шимэгддэгийг тогтоосон.
Синтетик байдалтай фолийн хүчлээр баяжуулсан овьёос болон төрөл бүрийн бүхэл үрэн бүтээгдэхүүнүүд байдаг боловч ихэнх эмэгтэйчүүд өдөр бүр хангалттай хэмжээгээр иддэж чаддаггүй. Хоол хүнсээр фолийн хүчлийн нэмэгдлийг орлуулах боломжгүй ба, мэргэжилтнүүд нэмэлт бүтээгдэхүүнийг зөвлөж байна. Яагаад гэвэл, таны биемахбодь нэмэлт бүтээгдэхүүн хэлбэртэй фолийн хүчлийг бүгдийг шингээнэ, харин таны идэж байгаа хоол хүнсэн дэх фолатийн зарим нь л шингэнэ. Үүнээс гадна фолать нь хадгалах болон чанах явцад сарниж багасдаг. Иймээс мэргэжилтнүүд фолийн хүчлийн нэмэлт бүтээгдэхүүнийг төрөх насны бүх эмэгтэйчүүдийг өдөр бүр уухыг зөвлөдөг. Фолийн хүчлийн дутагдлын үеийн шинж тэмдэг Фолийн хүчлийн дутагдлыг үед шинж тэмдэг муу мэдрэгддэг. Магадгүй танд гүйлгэх, хоолны дуршил буурах, турах, сульдах, хэл өвчтэй болох, толгой өвдөх, зүрх дэлсэх, цочимтгой болох зэрэг шинжүүд илэрч болно.
Хэрвээ та дунд зэргийн фолийн хүчлийн дутагдалтай бол эдгээр шинж тэмдгүүдээс аль нь ч илрэхгүй байж боловч таны хүүхдийн эрт үеийн ургийн хөгжилд хангалттай байж чадахгүй.
URL: