Иран цөмийн асуудалтай холбоотой мэдээллийг үгүйсгэв

149443-03112014-1415002690-26796102-znp2hnvf

Ираны Гадаад хэргийн яам 3-ны өдөр, Иран нөөцөндөө байсан ураныг Оросод зөөвөрлөж байгаа тухай мэдээллийг үгүйсгэж,энэ нь улс төрийн зорилготой явуулга гэж мэдэгджээ. Ираны исламын мэдээлэх агентлагийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Марзиех Афкам мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ашшетед Пресс агентлаг 2-ны өдөр, Иран Америк цөмийн хэлэлцээр тохиролцож, нөөцөнд байгаа зарим өтгөрүүлсэн ураныг Оросод зөөвөрлөж аваачихыг зөвшөөрсөн тухай мэдээлэл нь үнэнд нийцэхгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, өнөө талууд Ираны цөмийн асуудлаар ямарч хэлэлцээр тохиролцоогүй. Энэ мэдээллийн ард улс төрийн зорилго нуугдаж байна. Өнөөгийн хэлэлцээний уур амьсгалыг эвдэж, саад бэрхшээл учруулахыг хүсч байна гэжээ.

/Баатар орчуулав/


URL:

Нэр: Destrey Огноо: 3 September 2018

You’ve impsesred us all with that posting!

Сэтгэгдэл бичих