Гурван сая дахь иргэнийг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас тодруулна

uls_54a8a849a1193_1

Монгол Улс гурван сая дахь иргэнээ энэ сард хүлээн авах гэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор гурван сая дахь иргэн нэгдүгээр сард төрөхөөр байгаа юм. Засгийн газар гурван сая дахь иргэнийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас тус бүр нэг хүүхдийг тодруулах юм. Түүнчлэн хүүхэд тус бүрт орон сууц, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих