“Лалын улс”-ын босогчид Иракт барьсан хүмүүсээ суллажээ

9a3d6d26f41134531205e6cdead198bf_LМОСКВА. /RIA Novosti/. Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн босогчид далбааг нь шатаасны дараа  Иракийн хойд нутагт оршдог Киркук мужийн хоёр тосгоноос баасан гарагт барьсан хүмүүсээ сулласан байна.

Иракийн тагнуулын албаны мэдээллийг иш татан Франс Пресс агентлагийн уламжилж буйгаар, босогчид 172 хүнээс 162-ыг нь суллажээ. Террористуудын барьцаанд үлдсэн хүмүүсийн талаар мэдээлээгүй байна.

Киркук мужид террорист бүлэглэлийн хоёр далбааг шатаасны дараа Аль-Шажара болон Гариб тосгоноос 170 орчим хүн барьсан тухай баасан гарагт мэдээлжээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, босогчид далбааг нь шатаасанд холбоотой эсэхийг нь мөрдөн шалгана гэж мэдэгдэн, эрэгтэйчүүдийг үл мэдэгдэх газар руу авч явсан байна. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр, босогчид далбаануудыг шатаахад оролцсон 15 хүнийг Гариб тосгоноос хайжээ.

Ирак, Сирийн томоохон газар нутгийг эзлэн авсан “Лалын улс” бүлэглэлийн эзлэн түрэмгийлэх бодлого 2014 онд дэлхийн гол асуудлуудын нэг болсон билээ. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээллээр, 30 мянга орчим босогчтой уг бүлэглэл эзлэн авсан газар нутагтаа халифт улс байгуулснаа зарласан бөгөөд эзлэн авсан газар нутгаа цаашид өргөжүүлэхээр эрмэлзэж байгаа юм.

Холбоотон хэд хэдэн улсынхаа дэмжлэгтэйгээр АНУ Сири дэх “Лалын улс”-ын босогчдын байрлалд өнгөрсөн оны есдүгээр сарын 23-наас, Ирак дахь босогчдын байрлалд наймдугаар сараас агаарын цохилт өгч эхэлсэн билээ.

montsame


URL:

Сэтгэгдэл бичих