Толины талаар сонирхолтой баримтууд

mirror3422783677201410070946

1. Толиор дамжуулан цаг хугацаагаар аялж болно

Цаг хугацааны хонгилыг ашиглан ийм аялал хийж болно гэдгийг одоо үед хүн бүр гадарладаг болсон. Гэхдээ энэ хонгил нь маш тогтворгүй, амархан сарниж болох тул түүгээр “зорчих” маш бэрх. Харин энэ асуудлыг хос толины тусламжтайгаар хялбархан шийдэж болох аж. Үүний тулд бие биеэс нь хэдэн микрометр зайтайгаар вакуум дотор байрлуулсан 2 цэнэггүй толь хэрэгтэй. Толинуудын хооронд ямар ч гаднын цахилгаан соронзон талбай байхгүй байх нь чухал. Энэ үед 2 толины дундах квант талбайн нөлөөгөөр Казимирийн эффект гэгдэх физикийн хүч үүснэ. Энэхүү квант-цахилгаан динамик хүч нь толинуудын хооронд орон зай-цаг хугацааны асар том сөрөг бүсийг үүсгэдэг. Үүний үр дүнд цаг хугацааны тогтвортой хонгил бий болно. Онолын хувьд энэ хонгилоор гэрлийн хурдаас ч илүү хурдаар аялах боломжтой. Гэхдээ зөвхөн өнгөрсөн үе рүү л аялж болно, ирээдүй бидний хувьд хаалттай. Бас нэг зүйл: ийм хонгил маш “богинохон” тул элэнц, хуланцтайгаа уулзах магадлал бас л үгүй шахам.

2. Толь, тайруулсан мөч ба хүний уураг тархины холбоо

Золгүй тохиолдлоор хөл, гараа тайруулсан хүмүүс үгүй болсон мөч нь өвдөхийг мэдэрсээр байдаг үзэгдэл анагаах ухаанд олонтаа тохиолддог. Энэ үзэгдлийг судалж өвчтөнүүдэд туслах үүднээс эрдэмтэд туршилт хийж үзжээ. Ширээн дээр босоо толинууд байрлуулж тавиад дунд нь өвчтөний эрүүл бүтэн гарыг тусгасан байна. Ингэхэд эрүүл гарны дүрс толин дээр нөгөө талдаа бууж өвчтөнд 2 гараа хоёуланг харж байх шиг сэтгэгдэл төрдөг байна. Бас аль эрт, 10 жилийн өмнө үгүй болсон гар нь хөдлөөд ч байх шиг болж, эрүүл гарт нь хүрч үзэхэд “үгүй болсон” гар нь үүнийг мэдэрч байжээ. Хэд хэдэн удаагийн ийм туршилт, тайлбар ярианы дараа өвчтөнүүд үгүй болсон гарынхаа өвчнийг мэдрэхээ больж тайвширсан байна.

Энэ нь тархины үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Хүн аль нэг эрхтнээ алдсаны дараа тархи шинэ нейрон холбоог үүсгэдэг байна. Ийм маягаар тархины мэдрэх чадвар, харах эрхтний хооронд маш нягт холбоо байдаг нь нотлогджээ.

3. Толь хий юм харахад хүргэдэг

Харанхуй өрөөнд толины өмнө 1 метр орчим зайтай суугаад өөрийн нүүр царайг 10 орчим минут ажиглавал хачирхалтай зүйл болно. Нүүр чинь аажуухан өөрчлөгдсөөр сүүлдээ улам хурдсаж багтай төстэй болно. Энэ нь таны царай огт биш мэт санагдана. Зарим хүн танихгүй хүмүүсийг, зарим нь ер бусын аймшигт амьтад, араатныг олж хардаг.

Анхааруулах нь: энэ туршилтыг хэзээ ч давтахгүй байхыг сануулж байна! Учир нь, харанхуйд толинд харсан хүмүүс тэвчихийн аргагүй аймшигт зүйлийг олж хараад ухаан самуурсан тохиолдол олон бий. Шөнө толинд бүү хар!

Харин сэтгэл судлаач, эрдэмтэд тодорхой нөхцөл байдлыг бүрдүүлж байж сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг ийм туршилтанд оруулахад, тэд зарим тохиолдолд өөрийн 2 дахь дүр төрхөө олж хараад эдгэрсэн удаа байдаг ажээ.

4. Бүгд өөрийгөө толинд хараад таньдаг уу?

Мэдээж, ихэнх хүмүүс өөрийгөө толинд хараад танилгүй яахав. Гэхдээ танихгүй байх тохиолдол бас байдаг гэнэ. Эрдэмтэд туршилтанд орж буй хүмүүсийн нүүр буюу биен дээр тэмдэг тавьдаг байна. Өөрийгөө таньж буй хүн энэ тэмдгийг арчихыг оролдох буюу дор хаяж хүрч үздэг гэнэ. Нялх хүүхэд 2 орчим настайгаасаа л өөрийнхөө дүрсийг таньж эхэлдэг.

Харин Кени, Фижи зэрэг орны 6 настай хүүхдүүд өөрийгөө толинд хараад таньдаггүй аж. Гэхдээ энэ нь сэтгэцийн ямар нэг эмгэг биш, тухайн орны онцлог байдалтай холбоотой байх гэж эрдэмтэд таамаглаж байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүд өөрийгөө хараад зог тусан зогсож байгаагаас үзвэл өөр хэн нэгнийг биш, яг өөрийгөө гэж мэдээд гайхаж буйн тэмдэг юм.

5. Толинд өөрийгөө хараад таньдаг амьтад

Зарим амьтад толинд өөрийгөө хараад таньдаг. Жишээ нь заан толинд хараад нэг л хөдөлгөөнийг дахин дахин хийж шалгаж үзэх мэт болдог.

Горилл сармагчныг яг хүн шиг туршиж үзэхэд тэд толинд харсны дараа хүнгүй газар олж очоод өөрийн биен дээрх тэмдгийг арчиж хаяхаар оролдож байжээ. Иймд тэднийг өөрийгөө таньдаг гэж дүгнэсэн байна. Түүнчлэн шимпанзе, орангутанг, бонобо сармагчингууд, далайн гахай, европын шаазгай өөрийгөө таньдаг амьтдын тоонд багтжээ.

6. Саран дээрх толь

Дэлхийгээс Сар хүртэл 384 403 орчим км гэдгийг бид толины хүчээр л мэдэж авсан билээ. Гэхдээ Сар зууван дугуй замаар Дэлхийг тойрдог учир энэ зай байнга өөрчлөгдөж байдаг. Сарны орбитын хамгийн ойрын цэгийн зай нь 363 104 км, хамгийн хол нь 406 696 км. «Аполлон» хөлгийн астронавтууд Саран дээр булангийн тусгал-толийг байрлуулсан байна. Энэ нь лазерийн туяаг ирсэн зүг рүү нь буцаан ойлгодог онцгой толь юм. Лазерийн туяаг эрдэмтэд Дэлхий дээрх асар том телескопоос Сар луу илгээнэ. Толиноос ойсон цацрагийн хүчээр эрдэмтэд Сарны тухай маш их зүйлийг мэдэж авчээ. Одоо манай гарагийн дагуул-Сар маань жилд дунджаар 3,8 см зайтайгаар Дэлхийгээс холдсоор байгаа юм байна.

7. Толь авиаг ойлгож чаддаг

Дууны долгиог ойлгож чаддаг толийг акустик толь гэж нэрлэдэг. Дэлхийн 2-р дайны үеэр Их Британ улс дайсны онгоцноос гарах тодорхой дууны долгионыг илрүүлэх зорилгоор ийм толийг ашиглаж байжээ. Энэ бол радар үүсэхээс өмнөх хэрэг юм. Их Британийн эргээр нэг байрлуулсан эдгээр толины зарим нь одоо ч Кентийн гүнлэгт байдаг. Тийш очихыг зөвшөөрдөггүй ч, тусгай аялалын бүрэлдэхүүнд ороод очиж үзэж болно.

Их Британийн нутаг дэвсгэрээс гадна ганцхан акустик толь байдаг нь Мальтийн Мактабад оршдог. 61 метрийн диаметртэй энэ аварга толийг нутгийнхан «Il widna» гэж нэрлэдэг нь «чих» гэсэн үг аж. «Чих»-ийг учиргүй нууцлаад байдаггүй ч, хамаагүй очиж бас болдоггүй гэнэ.

8. Толь материйг ойлгодог

Ийм толийг физикийн шинжлэх ухаанд атомын толь гэж нэрлэдэг. Жирийн толь гэрлийг яаж ойлгодог билээ, энэ толь яг тэр зарчмаар бодисын атомыг ойлгоно. Атомыг ойлгохын тулд цахилгаан соронзон талбайг ашигладаг ч, зарим толинд жирийн цахиурт усыг хэрэглэдэг байна.

9. Шударга толь

Толь бидний дүрсийг “тонгоруулж” үзүүлдэг гэдэг нь худал. Гэхдээ бусад хүн таны царайг яаж хардаг, яг тэр янзаар өөрийнхөө царайг харах боломжтой, “урвуу тусгалгүй толь” буюу шударга толь гэж байдаг. Ялангуяа нүүрээ будаж шунхдах үед ийм толь их хэрэг болдог. Шударга толийг гэрийн нөхцөлд хялбар хийж болно. 2 ширхэг жирийн толийг перпендикуляр байрлуулаад нийлсэн хэсгээс нь өөрийн дүрсийг хараарай. Энгийн толь шиг хавтгай биш, харин 3D дүрс таны хөдөлгөөн болгоныг дагах болно.

10. Толь гэрлийн цацрагийг задалдаг

Толийг гэрэл задлагч олон багаж хэрэгсэл, түүн дотор дуран авай хийхэд өргөнөөр ашигладаг. Гэрэл задлагч хамгийн энгийн багаж бол нэг суурьтай 2 шилэн призмээс бүрдсэн шоо юм. Түүн дээр туссан гэрлийн цацрагуудын хагас нь хуучин замаараа хөдөлж, хагас нь 90°-ын өнцгөөр буцаж ойдог байна.


URL:

Нэр: huslen Огноо: 18 January 2015

1 deh iig zaagaad og

Сэтгэгдэл бичих