Шуудангаар ирсэн илгээмжнээс гаалийн татвар авахгүй

imagesШинэ оны эхний өдрөөс эхлэн гадаадын улс орнуудаас шуудангаар ирсэн ачаанаас гаалийн татвар авахгүй байх хууль хэрэгжиж эхэлсэн байна. ГЕГ-аар дамжин ирж байгаа илгээмж шуудангийн ихэнхи нь гадаадын оронд ажиллаж амьдарч байгаа монгол улсын иргэд ар гэр үр хүүхэд рүүгээ явуулж байгаа хичээлийн хэрэглэл, хуучин хувцас, хүүхдийн хувцас, зарим нэг бага хэмжээний хүнсний зүйл, эм, эмийн хэрэглэл гэх мэт арилжааны бус зүйлс байдаг байна. Ийм зүйлсээс татвар авдаг нь иргэдийн дургүйцлийг хүргэж эсэргүүцэлтэй тулгардаг байна. Энэ нь цаашлаад шуудангийн байгууллагын үйл ажиллагаанд ч үргэлж хүндрэл учруулдаг ажээ.

Шуудангийн байгууллагын гомдол саналын 30 хувийг нь гаалийн татвартай холбоотой санал гомдол эзэлдэг байна.

Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй юм байна. Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих