Найман сая воныг зам дээр цацаж хаяжээ
Тэгү хотын Далсогү дүүрэг дэх нэгэн орон сууцны дэргэдэх зам дээр зам хөндлөн гарч байсан эрэгтэй Ким (28), 50 мянган воны 160 ширхэг дэвсгэртийг зам дээр цацаж хаясан ажээ.
Нийтдээ 8 сая вон орчим болох мөнгийг цацсан даруй олон хүн газраас түүсэн мөнгөө аваад хурдхан холдсон бол цөөн тооны хүмүүс мөнгийг эзэнд нь буцаан өгсөн ажээ. Ким уг өдөр аав, ээжийнхээ түүнд автомашин авч өгөхөөр бэлдэж байсан 11 сая вон болон өвөөгийнхөө өгсөн 47 сая вон, нийт 58 сая воныг банкнаас бэлэн мөнгөөр авсан бөгөөд түүний амь насыг хэн нэгэн этгээдүүд хөнөөх гээд байсан тул мөнгийг 8 урсгалтай зам дээр цацаж амь аврагдсан гэж цагдаад мэдүүлжээ.
Ким нь сүүлийн хэдэн сард сэтгэл санааны хямралд орж заримдаа өөрийн мэдэлгүй үйлдэл хийж байсан ба энэ удаа ч мөн ийм байдалд орсон байна гэж түүний аав, ээж цагдаад мэдэгдэж, хүү нь мөнгөө сайн дураараа зам дээр цацсан тул түүнийг түүж аваад явсан хүмүүсийг буруутгахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Цагдаагийн ажилтнууд Кимийг үлдсэн 50 сая вон бүхий цүнхний хамт эцэг. эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
URL: