Б.Чойжилсүрэн Увсчуудыг мөнгөөр няц дарж алахаар шийджээ

Б.Чойжилсүрэн гишүүнийг хамгийн баян парламентч эр гэдэг. Гэхдээ заавал баян хүн УИХ-д сууж болохгүй гэсэн үг биш л дээ. Тэрээр эрхэм гишүүн болохоосоо өмнө баян байв уу, төрийн түшээ болоод баян болчихов уу гэдэг л АТГ-д сонин байгаа ажээ. “Хурд хүнс”, “Хурд авто”, “Хурд групп”, “Хаус инвест”, “Апартмент Кей Эйч”, “Сауд гоби коэл транс”, “Сауд гоби блейк гоулд” компаниудын эзэн тэрээр нэг жилийн дотор гурвын гурван компани үүсгэн байгуулав. Түүний байгуулсан “Хурд” компани Таван толгойн нүүрсийг Хятад руу гаргадаг. Саяхан хоёр хүний алтан амиар Б.Чойжилсүрэн гишүүний компани “наадсан” гэдгээр тэрээр хүмүүсийн хараанд оров. Нөгөө л таван халтар төгрөгний төлөө яваа нүүрс тээвэрлэлтэнд жолооч нар буруутай болж хоцорч байгаа юм. Зарим нь энд төрийн бодлого илт дутагдаж байгаа гэх авч төрийн бодлого гэдгийг зангидаж суугаа хүн нь Б.Чойжилсүрэн өөрөө. Үүнээс болж нэг жил орчим хугацаанд Таван толгойн энэ зам дээр 15 хүн амиа алджээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан битүү тоосон дунд жолооч нар будилж, урсгал сөрөн давхиж яваад осолдсон гэж “Хурд” компанийн боссууд өөрсдийгөө зөвтгөж эгээ л “Хохь нь тэр” гээгүй энэ хэрэг өнгөрөв. Тэрээр гишүүн болсноосоо хойш мөнгийг ёстой нэг “самарч” байгаа. 2008 онд төрд сонгогдохын тулд баруун зүүнгүй мөнгө тараасан гэдэг. Өнөөдөр түүний хөрөнгө хэдэн арав дахин үржсэн тул тэрээр ирэх жил Увсын сонгогчдыг мөнгөөр балбаж сонгогдох төлөвлөгөөтэй сууна.


URL:

Сэтгэгдэл бичих