AirAsia онгоцны ослын зорчигчдийг оршуулжээ
Индонезийн Сурабая хотод AirAsia компанийн онгоцны ослоор амиа алдсан зорчигчийг оршуулах ёслол болов.
Тэрбээр AirAsia компанийн онгоцны үйлчлэгч, 49 настай Хайяти Лютфие Хамид гэдэг хүн байсан хэмээн холбогдох байгууллагын хүмүүс мэдээлж байна. Түүний хурууны хээ болон хагалгааны сорвиор нь Хайяти Лютфие Хамид болохыг нь тогтоожээ.
Сурабая хотын цагдаагийнхан авсанд хийсэн хохирогчийн цогцосыг гэр бүлийхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хохирогчийн цогцосыг төрсөн тосгонд хүргэн исламын шашны журмаар оршуулсан хэмээн ВВС мэдээллээ.
Эргэн сануулахад Airbus A320-200 онгоцны ослоор амиа алдсан есөн хүний цогцос одоогоор олдсон. Тэдний нэг нь онгоцны үйлчлэгчийн цогцос байсан юм.
Цаг агаарын таагүй нөхцөл байдал Явагийн тэнгист осолдсон Airbus A320-200 онгоцны зорчигчдыг хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа гэнэ.
Эрлийн багийнхан өмнө онгоцны хэлтэрхий олдсон бүсэд гол хүчээ төвлөрүүлэх аж.
AirAsia компанийн онгоцны хэлтэрхийг эрж хайх ажиллагаанд Австрали, Сингапур, Малайз, Өмнөд Солонгос, Япон болон Шинэ Зеланд, АНУ-ын аврагчид оролцож байгаа юм.
Эх сурвалж: ВВС
URL: