Соёолонгийн уралдааныг зориудаар будилуулав уу

Энэ жилийн наадам дөрвөн тэгш ой тохиож буй гэдгээрээ онцлог болж өндөрлөлөө. Хурдан морьдын уралдаан ч элдэв будилаангүй сайхан болж өнгөрлөө. Харин соёолонгийн уралдаан будилж, айргийн тавд хурдалсан Дундговь аймгийн Адаацаг сумын Н.Хадбаатарын шарга үрээг хасах шийдвэр гаргаад байгаа аж. Уг нь морьдыг уралдааны замд гаргахаас өмнө шүдэлдэг.

Ингэхдээ ямар нэг “но” байвал хасах ёстой юм. Гэтэл шарга соёолонг айргийн тавд хурдалсных нь дараа хавчиг соёолон байна хэмээн хасахаар шийдсэн байна. Ийм шийдвэр гаргасан морины комиссынхон хариуцлагагүй үйлдэл гаргаж, уралдаад ирсэн морийг хасч байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл зургаад хурдалсан соёолонгийн эзэн, уяач нь морио нэг байр ахиулах гэж элдэв арга хэрэглэж, будилуулж байна уу гэж наадамчин олон халаглаж байв.

Н.Пунцаг
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих