Эдийн засагт шинжлэх ухааны салбар саад болж байна уу, эрх мэдлийн төлөөх дайн саад болж байна уу?

1565356552015 он бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шийдлийн засгаа байгуулаад энэ оныг эдийн засгийг сэргээх жил хэмээн нэрлэсэн. Тиймдээ ч эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж өөрийн мөрийн хөтөлбөрөө нэрийдсэн биз ээ.

Гэхдээ оны өмнөх гаргасан шийдвэрүүд нь тийм ч оновчтой бус мэт олонд таалагдаагүй. Чухамдаа бол Шинжлэх ухааны академиа их сургуулиудтайгаа нэгтгэж төсвөө танах ухаан гаргачихсан явдал. Гэтэл Монгол төрд шинжлэх ухаанаас илүүлтэй том жижиг хурган дарга сайд нарын асуудал хамгийн том асуудал болсон гэдгийг олж хараагүй байгаа нь түүний эрх мэдэл гэдэг зүйлийн хүлээсэнд аль эрт орчихсон гэдгийг батлах шиг.

Олон дарга сайд нар бол хэн нэгнээсээ давах гэсэн башир аргаар өөрийн үндсэн байр сууриа хадгалж үлдэх гэсэн мөнхийн чимээгүй дайн хийсээр байх нь гарцаагүй. Харин эрдэмтэн мэргэд шинжлэх ухааны салбарынхан бол өөрт оноогдсон зүйлийнхээ төлөө амьдралаа зориулсаар өнгөрдөг. Үүнийг түүх ч гэрчилнэ.

Тийм дээ ч дэлхий дахин өөрийн орны шинжлэх ухаанд ихээхэн хөрөнгө зарцуулдаг нь нууц биш. Гэтэл манай улс ДНБ-нийхээ 0,2 хувь л шинжлэх ухааныхаа салбарт зарцуулдаг мөртлөө одоо бүр байхгүй болгох тухай ярьж байгаа нь өрөвдөлтэй санаа. Бусад улсууд гэтэл ДНБ-нийхээ 2-5 хувийг зөвхөн шинжлэх ухааныхаа салбарт зарцуулдаг хэмээсэн дэлхийн судалгаа байдаг.

Энэ мэтхэн улсдаа хэрэгтэй зүйлээ танаж хасах нь шийдлийн засгийн газрын бодлого гэж үзвэл манай улсын мөхлийн засгийн газар гээд нэрлэчихэд бараг болохоор болсон мэт. Засгийн газрын яам агентлигуудын дарга нар болон хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй алба гувчуурууд л улсын эдийн засагт ихээхэн дарамт болдог тухай хүмүүс ярьдаг ч улстөрд суугаа эрхэм сайд дарга нар энэ суудлаа хадгалж үлдэхийн төлөө өөр хоорондоо нарийн төвөгтэй арга ухаанаа сэдсээр суухад манай улсын эдийн засаг сайжирах болов уу. Харин үүнийхээ оронд шинжлэх ухаанаа хөгжүүлж эдийн засгийн эргэлтэд өөрийнх нь хувь нэмрийг оруулахгүй бол эдийн засаг унасаар байх болно гэдгийг, мөн улсад ухаантай эх орноо гэсэн сэтгэлтэй сайд дарга нар сонгохгүй бол эрх мэдлийн төлөөх дайн хэзээ ч зогсохгүй гэдгийг санахад илүүдэхгүй.
ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих