Далайн түвшин нэмэгдсэнээр 7,000 гаруй барилга сүйднэ

32_7babc7df58498a9d83e5164615da6726d3328025

Ирэх зуунд Англи болон Уэльсэд далайн эрэг дагуу баригдсан 7,000 гаруй үл хөдлөх хөрөнгө сүйдэж, үгүй болно гэж Хүрээлэн буй орчны агентлаг мэдэгджээ. Санхүүжилтийн түвшинд тулгуурлан гаргасан тус агентлагийн судалгаанд, ирэх 20 жилийн хугацаанд далайн эрэг дагуу баригдсан 800 гаруй төсөл усанд автана гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг эрсдлээс хамгаалах асуудлыг даруй хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм.

Хүрээлэн буй орчны агентлагаас цаг уурын өөрчлөлтөнд тус бүс нутагт 1 тэрбум орчим фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгийн алдагдал хүлээнэ гэсэн тооцоог гаргажээ. Англи, Уэльсийн эрэг орчмын газар далайн давалгаанд тасралтгүй идэгдэж, байгаль цаг уурын өөрчлөлтөнд өртөж байгаа нь энэ бүс нутагт далайн түвшин нэмэгдэж, шуурга болох эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.

undesten
Б.Болормаа

URL:

Сэтгэгдэл бичих