Гоё харагдахад туслах алтан дүрмүүд
Уншигч бүсгүй та өдөрт хэдэн 10 гоо сайхны зөвлөгөө уншиж, тэр болгоныг нь туршиж үзэхгүй ч өөртөө таалагдсныг нь туршиж үздэг байх л даа. Гэхдээ тэдгээрээс таалагдаж, хэвшил болсон нь хэд вэ? Бас л эргэлзээтэй тоо гарч мэдэх юм. Энэ удаад эрхэм бүсгүй танд арьс арчилгааны “хуулинд” заавал мөрдөгдөх хэд хэдэн дүрмийг танилцуулья.
- Охид, бүсгүйчүүд арьсныхаа асуудалтай хэсгийг нуух гэж зузаан гэгчийн будалт хийдэг. Мэдээж энэ нь арьсанд хортой нөлөөтэйгээс гадна төрөлхийн биш харагдуулдаг. Бас батгатай, асуудалтай арьсан дээр будалт хийх нь улам бохируулж, арьсыг үрэвсүүлдэг.
- Хөнгөн хөдөлгөөнөөр будгаа түрх. Хүүхнүүд нүүрээ пудрдэх гэж порлоноороо чанга гэгч нь дараад, үрж байгаа харагддаг. Энэ нь арьсыг үрэвсүүлэхийн дохио бас үрчлээ суулгах эхлэл юм.
- Уруулаа тод өнгөөр будсан бол нүдээ хөнгөн буд. Энэ нь бас бүтэнд будалтанд ч хамаатай. Хэрэв та хөмсөг, сормуус, нүдээ будаж, хацраа өнгөлж, нүүрээ энгэсэгддэг бол уруулаа үл ялиг, хөнгөхөн буд. Харин уруулаа тод өнгөөр буддаг бол нүүрнийхээ бусад хэсэгт хөнгөхөн, бараг мэдэгдэхгүй шахам будалт хийнэ.
- Эрчүүд ер нь эмэгтэйчүүдийн натураль байдалд илүү дуртай, татагддаг. Будмал хүүхнүүдийг тэд огтхон ч таашаадаггүй. Чи нэг будалтандаа хөмсөг, сормуусны будаг, тень, хацар өнгөлөгч, крем, уруул хүрээлэгч, уруулын будаг гээд бүгдийг хэрэглэдэг бол энэ арай л хэтэрч байна гэсэн үг шүү. Магадгүй та будахаараа муухай, будаагүй байхдаа харин ч хөөрхөн байж мэднэ шүү дээ.
- Үс эхээс заяасан, байгалийн өнгөөрөө байхад л сайхан. Байгаль эх бол төгс бүтээгч.
- Үнэтэй будаг арилгагчийн оронд жирийн вазелин ашигла. Мөн уруул өнгөлөгчийн оронд вазелин түрх.
- Нарнаас хамгаалах тос байнга хэрэглэ. Бүр өвөл, зунгүй шүү.
- Үргэлж гоё, сайхан харагдахын бас нэг алтан дүрэм. Давуу талаа тодотго. Жишээ нь та гоё нүдтэй бол тодотгож буд, сайхан үстэй бол давуу талаа гарга.
- Ингээд хамгийн сүүлд та нүүрээ будаагүй ч бай, брэнд хувцас өмсөөгүй ч бай өөртөө итгэлтэй байдал бол таны хамгийн том гоёл гэдгийг санаарай.
URL: