Б.Обама, Далай лам нарын уулзалтыг эсэргүүцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 17-нд Вашингтонд буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүлээн авч уулзсантай холбогдуулж эсэргүүцэж байна гэж БНХАУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Ма Жаосюа мэдэгджээ.

Бээжингийн үзэж буйгаар Б.Обамагийн Далай ламтай хийсэн уулзалт Хятадын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал аж.

Ма Жаосюа АНУ-д хандан “Түвдэд тусгаар тогтнол олгохыг шаардаж буй Хятадын эсрэг салан тусгаарлах хүчнийг дэмжихээ зогсоохыг уриалж байна. Энэтхэгт цагаачлан сууж байгаа Далай лам Түвдийг БНХАУ-аас салгаж тусгаарлуулахыг хичээж байна. Далай ламтай уулзахаас татгалзахыг гадаад бусад улсад хандан уриалж байна” гэжээ.

45 орчим минут үргэлжилсэн Б.Обама, Далай лам нарын уулзалтын гол сэдэв нь Түвдийн эрх чөлөө, тусгаар тогтнол, Хятадын хүний эрхийн асуудал байсан гэж “Нью-Йорк таймс” сонинд бичжээ.

Д.Түвшинтөр

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих