Хилсээр цаазлуулсан Хөгжилтийн ар гэрийнхэн нөхөн төлбөр авна
Синьхуа Агентлаг
1996 оны 4-р сарын 9-нд ӨМӨЗО-ны төв Хөх хотын Ноосон нэхмэлийн нэгдүгээр үйлдвэрийн байрны хажуугийн жорлонд эмэгтэй хүний хүчирхийлээд амь насыг нь бүрэлгэсэн жигшүүрт хэрэг гарсан юм. Тухайн үед Хөх хотын тамхины үйлдвэрийн ажилчин Хөгжилт Цагдаагийн байгууллагад анх дуудлага өгсөн боловч түүнийг сэжигтнээр татан мөрдөн байцааж 61 хоногийн дараа шүүхээс 18-хан настай Хөгжилтөд цаазаар авах ял оноож, тэр даруй гүйцэтгэжээ.
Гэтэл 2005 онд Өвөр Монголд олон эмэгтэйг хүчирхийлж амийг нь бүрэлгэсэн цуврал алуурчин Жао Жихун баривчлагдсан юм. Түүний мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн 17 удаагийн үйлдэлд “4-р сарын 9-ний өдөр” нийтийн жорлонгоос эмэгтэй хүний цогцос олдсон хэрэг багтсан учир Хөгжилтийн хэрэг хэвлэл мэдээлэл, нийгмийн анхаарлын төвд орсон билээ. Энэ хэргийг есөн жилийн турш хянан хэлэлцсэний үр дүнд 2014 оны 12-р сарын 15-нд ӨМӨЗО-ны Ардын дээд шүүх Хөгжилтийн хэргийг цагаатгажээ.
Хилсээр цаазлуулсан Хөгжилтийн аав Ли Саньрэнь 22-ны өдөр, нөхөн төлбөрийн асуудлыг хэлэлцүүлэхээр 2 өмгөөлөгч хөлсөлж нөхөн төлбөр хөөцөлдөх ажилд томилох гэрээг дээд шүүхэд тушаасан тухай ярьсан юм.
Ли Саньрэнь гуай Хөгжилтийн хэргийг дээд шүүхээр цагаатгасны дараах нөхөн төлбөрийн асуудалтай холбогдуулан, улсаас нөхөн төлбөр авах өргөдлөө өгөх өдрийг хараахан товлоогүй, өмгөөлөгч Мяо Ли, Ван Жэнь-Юй нартай зөвшилцөж байна гэжээ.
\ХОУР-гийн редактор Сарантуяа орчуулав\
URL: