Цэргийн бүртгэл ирэх сарын 5-нд эхэлнэ
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ирэх сарын 5-наас 20-ны өдрүүдэд үргэлжлэх юм байна.
Бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдах боломжтой аж.
URL: