Наадам далимдуулдаг төрийнхний хуйвалдаан
Яг наадмын өмнө, иргэдийг баяр гээд хөөрцөн анхаарал нь өөр зүйл рүү хандсан байхад Цагаан суваргын зэс алтны ордыг стратегийн ордоос гаргаж МАК-д өгсөн.
• Гацууртын алтны ордыг стратегийн ордод авсан нэрээр Сентра гоулд компанид өглөө.
• Урт нэртэй хуулийг хүчингүй болгож хуулийн заалтаар авч болохгүй байсан орд баялгийг “хувьчлах” гэж байна.
• Удахгүй Таван толгойн нүүрсний ордыг ??? компанид өгнө.
• Наадмаар хийдэг байсан хорон ажиллагааг одоо он солигдох мөчид хийж байна. Монголчууд энэнээс чухал юм байхгүй, хийлгүй яахав дээ гэж хөөрөн Шинэ жил гэж “солиорч” баясаж хөхрөлдөж архидаж байхад Оюутолгойн үлдсэн 34 хувийг чимээгүйхэн зарах тохиролцоо, хулгайн ажиллагаа яг энэ өдрүүдэд хийгдэж байх шиг байна. Лондонгоос Рио-Тинтогийн нөхдүүд Улаанбаатарт ирчихсэн нууц хэлэлцээрүүд, хахуулийн хэмжээний тохиролцоонууд явж байна.
Тэгэж байхад Ард түмэн яах ч үгүй, юу ч болоогүй юм шиг тайван бүжиглэсээр л…Үнэндээ хэлэх үг олдохгүй байна.
Хамтраад нэгдээд энэ муу хэдхэн хулгай хийх гэж Төрд орсон улс орон “удирдаж” жүжиглэж байгаа нөхдийг шүүрдэж, шийтгэлийн хүртээх сэрсэн Монгол хүн байна уу?!
Хулчийхгүй, эх орны минь зовлон хамаагүй биш гэсэн зөв хүмүүстэйгээ нэгдмээр байна. Зүгээр сууж болохгүй боллоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Яг л хуйвалдсан хэрэг нь бүтэмжтэй болсонд бие биедээ нууцхан баяр хүргэж буй мэт харагдаж байна шүү.