Бажиг мурисан захирлууд болиорой
Гэртээ амарч байхад нь үл таних этгээдүүд дайран орж ирж, мөнгө нэхэж дарамталсан, хоёр хүүхдийг нь айлгаж уйлуулсан тухай ноцтойхон мэдэгдэж, олныг алмайруулж байсан мань эр ийнхүү дахин нэг сенсааци дэгдээв. Мөнгөтэй айлын танхил хүү гэгдэж, рок попын ертөнцөд төвөггүйхэн орсон тэрбээр “Люмино” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлдээ ч чамгүй анхаардаг.
Б.Батхишиг буюу Бажи нэрээрээ охид залууст танил болсон дуучин маань шинэ жилээр “халтуур” хийж, халаасаа түнтийлгэж яваа гэдэг нь хэнд ч тодорхой биз. Гэтэл түүнд хүсэлт тавьж, баярынхаа арга хэмжээнд урьсан нөхөд нь төлбөрөө өгөхгүй луу унжсан бололтой.
“За, зарим нэг албан байгууллага бас тэр харилцааны адгийн наад захын соёл байхгүй захирлууд болиорой. Ичиж амьдарна шүү. Ирж дуулаач гэж гуйж гуйчихаад, очоод дуулсаны дараа төлбөрөө төлөхгүй. Тэгчихээд бас доромжилно, айн. Бид нар гуйж очиж дуулаагүй шүү” хэмээн бухимдлаа илэрхийлэн, мөнөөх харамч нөхдийг хальт сүрдүүлээд авчээ.
URL: