АН-ын улс төрчид Авилгалын загалмайлсан эцгийг тойрон хүрээлж эхэллээ (гэтэм үгс)

Барилдаад дийлэхгүй, уралдаад гүйцэхгүй, харваад онохгүй улс чинь нутгийнхаа наадмыг алдах нь аргагүй буйзаа.

МАХН төрж МАН-ын зовлон эхлээд байна. Наадмын амжилт наадмын бэлтгэлээс гэдэг. Наадмын бэлтгэлд гарч байж бэлтгэлээ хийхгүй, хийж байгаа дүр эсгэн хэдэн дарга нарынхаа нүдний урд уран нарийн хийцтэй, эртнээс бэлтгэсэн, ирээдүйг хаасан хөшиг унжуулсаар удлаа. Өдийд хамгийн торгон ирэн дээрээ уяа сойлго нь таараад дүүхэлзэж байх МАН тал дундуураа хуваагдаад тал байцаа шиг болчихлоо.

АН-ын арчаатай нэг нь биеээ зэхэж арчаагүй нэг нь “бид ялав” хэмээн хэт сагсуурч биеээ тоон хаахалзаж байна.

Урьд нэгэн дарга “Ялагдвал намайг яавал ч яагаарай” хэмээн долоон уулын цаагуур далд ороод өгөх ч юм шиг, долоож байгаад чихээ тастаад өгөх ч юм шиг зүйл яриад байсан. Алдвал амь биш албан тушаалаас буух хүн сандрахгүй байна уу? Аль эсвэл ялагдалтайгаа эвлчив үү?

Дөмөгхөн шиг ажиллаач. Тэнгэр дээрээсээ буугаач. Унах морьгүй, хуцах нохойгүй болхоосоо өмнө бодол суулгаж харах зүйлс олон байна.
Сонгууль болхоор сонгогчидын бөгс долоож байсанд орвол эртхэн бууж ирээд уулзаж суувал ядаж хэн хэний бөгсийг хэрэгтэй үед нь долоохоо мэдчих сайн талтай билээ.

Үнэн үг хатуу ч хожимын явдалд тустай.

Яг үнэндээ ялагдал хармаанд чинь байна. АН-ын архаг хулгайч нар, Авилгалын загалмайлсан эцгийг мөнгөөр дархаар зэхэж байна. Тойрог бүр дээр МАХН хэмээх шаврын хаалт нарыг мөнгөөр угжиж МАН-ын саналаас дор хаяад 10 % -ийг дээд тал нь 50 % санал хуваах тохироог хийсээр байтал мэдсэн ч мэдээгүй мэт, мэдүүлэхгүй байхыг нь дор албан тушаалтнууд нь “Болж байна, бүтэж байна” гэсэн хуурмаг үгсээр чихэн дээр нь цэцэг биш мод тарьсаар сууна.

АН-ын улс төрчид Авилгалын загалмайлсан эцгийг тойрон хүрээлж эхэллээ.

Харцгаа МАН-ынхаан.

yalguun


URL:

Сэтгэгдэл бичих