УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд өгнө гэв

50e25dc62fb0cd9fad323c489aece517_L

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын дарга З.Энхболдыг шүүхэд өгнө гэж мэдэгдлээ.

 УИХ-ын дарга энэ сарын 25-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох үеэрээ “100 хүний ажлыг 700 хүн хийдэг. Архидалт газар авсан аймшгийн газар. Ядаж хулгайн кино гаргахыг болиулах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг зөвлөлийн шинэ гишүүдэд хэлсэн. Уг үгийг Ерөнхий захирал М.Наранбаатар хариуцлагагүй мэдэгдэл хэмээн үзэж байна. Иймд М.Наранбаатар хэмээн нэр цохохын зэрэгцээ улмаар тус байгууллагын нийт хамт олноос уучлал гуйх ёстой гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Б.Туул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих