Булганчууд айргаа их ууж, архийг огт хэрэглэсэнгүй
Булган нутгийг айраг сайхантай Булганы Сайханы айраг бүүр сайхан гэж ярьдагийг мэдэхгүй хүн ховор шүү дээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Булган нутгийнхан шинэ жилээ тэмдэглэхдээ архигүй айрагтай шинэ жил тэмдэглэжээ.
Булган аймгийн залуучуудын холбооноос энэ жилийн шинэ жилийн үйл ажиллагааг онцгой тэмдэглэх санаачлага гаргаж “архигүй, айрагтай” тэмдэглэх болсон байна.
Хямралын энэ үед хямд үнээр баярын ширээгээ засах боломж бий гэдгийг харуулсан Булганчуудын энэ санаачлаг нүдээ олсон хэрэг байлаа.
URL: