Иргэд нийслэлд хэрэгжүүлсэн замын бүтээн байгуулалтыг хангалттай сайн гэж үнэллээ
Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ онд 47,18 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавьсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжэээний бүтээн байгуулалт юм. Нийслэлийн Авто замын газраас 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн зам, замын байгууламжийн ажлын үр дүнгийн талаар нийслэлийн www.ulaanbaatar.mn сайт болон олон нийтийн сүлжээгээр санал асуулга авлаа. 10 хоногийн турш авсан санал асуулгад оролцсон иргэдийн 59.7 хувь нь 2014 онд нийслэлд хэрэгжүүлсэн зам, зам барилгын ажлыг хангалттай сайн гэж үнэлжээ. 2014 онд өрнөсөн автозамын бүтээн байгуулалтын үр дүнд нийслэлийн автозамын урсгал нэмэгдэж, нэвтрүүлэх чадвар өмнөх жилүүдийнхээс илүү сайжирлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
URL: