Эхийн эндэгдэл буурлаа
Эрүүл мэндийн яамны мэдээгээр улсын хэмжээнд хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 33694 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 265 эхээр буюу 0.8 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 33859 болж, 293 хүүхдээр буюу 0.9 хувиар өслөө.
Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээгээр нэг хүртэлх насандаа 607 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 103 хүүхдээр буюу 14.5 хувиар, 1-5 хүртэлх насны 127 хүүхэд эндэж, 63 хүүхэд буюу 33.2 хувиар буурчээ.
URL: