Олны танил хосуудын төрсөн өдрийн бэлэг юу байв?
“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Одзаяа нар эхнэр нөхөр гэдгийг мэдэх байх. Нэгэн зүгтийн Заяа эхнэртээ байнга л гэнэтийн бэлэг барьж баярлуулдаг. Үүнийг нь Одзаяа ч цаг алдалгүй цахим хуудсаараа мэдээллээд авдаг. Үнэтэй сүрчиг, цэцгийн баглаа гээд тэмдэглэлт баяр бүрийг алгасахгүй эхнэрээ эрхлүүлдэг нэгэн бол Заяа. Хэдхэн хоногийн өмнө нэвтрүүлэгч бүсгүйн төрсөн өдөр болж найз нөхдийн хүрээнд тэмдэглэжээ. Тэрээр төрсөн өдрөөрөө ханиасаа “iphone 6″ гар утас бэлгэнд авсанаа мөн л цахим хуудастаа хийсэн байсан юм. Юутай ч Одзаяад төрсөн өдрийн мэнд хүргэж залуу хосууддаа аз ерөөе.
URL: