БНХАУ-аас шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхааруулж байна
Шувууны томуу хэмээн нэрлэсэн А(H7N9) вирус хүн төрлөхтөнд аюул занал хийсээр л байна. Шувууны гаралтай мах махан бүтээгдэхүүн, өндөг гэх мэтийг аль ч улс орон гаднаас импортлохгүй байхыг иргэддээ анхааруулсаар байгаа билээ.
Тэгвэл энэ сарын 16-ны өдөр БНХАУ-д шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан байна. Өвчлөгсдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотод бүртгэгджээ. Иймд иргэд БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөр зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг Эрүүл мэнд, спортын яамнаас анхааруулсан байна.
ЧОЙ
URL: