Тохиолдлын сексийн судалгааны сонирхолтой хариу
Тохиолдлын бэлгийн харьцаанд орох явдал нь эрэгтэй, эмэгтэй хүн болгонд учирч болох хамгийн өндөр магадлалтай зүйл гэж судлаачид үздэг байна.
– Судалгаанаас үзэхэд хоёр эмэгтэй бүрийн нэг нь тохиолдлын секстэй заавал учирсан байдаг ажээ.Үүнд сайхан муухай, тарган бүдүүн, гоолиг нарийн хэн байх нь огт хамаагүй гэнэ.
- Тохиолдлын ганц удаагийн хавьтлын 80 хувь нь согтуу хүмүүсийн хооронд явагддаг байна. Учир нь ёс суртахууныг ялах ганцхан нөхцөл нь архи ууж согтуурах явдал юм. Архи уусны дараа тархины хяналтын бүсүүд ажилгүй болж хүн ёс суртахуун, эрээ цээрээ алддаг.
- Тохиолдлын секс нь гол төлөв сайн танил бус хүмүүсийн хооронд явагддаг гэнэ.
- Явагдах газар нь томилолтоор явах үедээ, зочид буудал эсвэл хөдөө хээр өвсөн дээр ч болж өнгөрөх магадлалтай. Тохиолдлын сексийн үед хоёр хүн хайртай мэт тэврэлдэн унтаад маргааш нь дахиж хэзээ ч уулзахгүйгээр салж оддог.
- Хоёул бие биенээ танихгүй тул зэмлэх, шоолох, шүүн хэлэлцэх юмуу, бас ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй.
Тохиолдлын секс хийж болох хоёр дахь хүмүүс нь хуучин анд нөхөд
– Ялангуяа эмэгтэй хүний зовлонг сонсож, бас өөрийнхөө зовлон ярих дуртай, нэг үгээр хэлбэл сэтгэлийн андууд нэг л мэдэхэд өвөр түрийндээ орсон байдаг.
Тохиолдлын секс хийдэг гурав дахь том бүлэг нь нэг ажлын газрын хамт олон юм
Судалгаанаас үзвэл энэ хэсэг хамгийн том байр суурийг эзэлж байна.
Тохиолдлын секстэй нэгэнт учирвал яах вэ?
– Хамгийн гол нь би яасан ч тэгэхгүй гэж хэзээ ч бүү ярь гэдэг. Энэ үгний үнэн болохыг амьдрал дээр та мэдэрлээ.
- Хэрэв согтуу хөлчүү байх үедээ хэн нэгэн үл таних хүнтэй бэлгийн харьцаанд орчихсон бол яах вэ?
- Юуны өмнө дэргэд чинь байгаа эр хэн болохыг санах гэж оролдохын оронд бэлгэвч хэрэглэсэн эсэхээ сайн бод.
” Бэлгэвч бол хүнийг жирэмслэлт ба хормойн өвчнөөс хамгаалах магадлал 99 хувь”
- Хэрэв бэлгэвч хэрэглэсэн байвал санаа зовох хэрэггүй. Гэхдээ болгоомжтой байгаарай.
- Харин лаа, тос гэх мэтийн хэрэглэсэн бол жирэмслэх магадлал бага хэдий ч бэлгийн замын өвчин тусах магадлал өндөр байдаг.
- Та согтуудаа бэлгэвч ба бусад эм хэрэгслийн алийг ч хэрэглээгүй байвал яах вэ?
Зарим эмэгтэй хурьцасныхаа дараа гэнэт ухаан орж умайг усаар угаадаг. Энэ арга хэмжээ нь жирэмслэх магадлалыг тун бага бууруулж мэдэх хэдий ч харин бэлгийн замын өвчнөөс хамгаалж дөнгөхгүй.
- Нэгэнт хамгаалах хэрэгсэлгүй хурьцсан бол 2-3 хоногийн дараа эмчид хандаж заг хүйтэн тэмбүү болон бусад өвчин авсан эсэх талаар хяналтанд ороорой.
URL: