М.Энхсайханы Тавантолгойн ордоос дуулгасан таатай мэдээ

biig.jpg.300x0_q85_crop_upscaleУлс орны эдийн засгийн байдал хүнд үед гэгээтэй мэдээлэл Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан явдал байлаа. Монгол, Хятад, Японы алтан гурвалжин. БНХАУ-аар төмсөр замаар дамжуулан далайд хүргэж, олон улсын зах зээлд гаргах боломж. С.Батболдын Засгийн газрын үед Тэргүүн шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойг хариуцаж байв. “Чалко”-д 250 сая ам.долларын өр тавьж, нүүрсээрээ төлөхөөр болсон.  Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ гэж Засгийн газраас байгуулсан “Таван толгойн хөрөнгө оруулагчийг сонгож, хэлэлцээр хийх” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээллээ. “Таван толгойн хэлэлцээр эхэллээ” гэдэг бол манай улсаас гаднын хөрөнгө оруулагчид, дэлхийн зах зээлд хүргэж буй зөв, сайн мессэж юм гэдгийг онцолсон. Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг байна.   Том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд улстөржилт, хардлага байнга дагадаг. Иймд төслийн явц, хэлэлцээрийн талаарх мэдээллийг ил тод байлгах нь чухал. Тиймээс Таван толгой төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь http://megaproject.mn/ сайтад байрлуулах ажээ. 2010 онд зарлаж эхэлсэн шалгаруулалтын дүн дөрвөн жилийн дараа гарлаа. Монгол, Хятад, Япон гэсэн гурван талын оролцоотой компани хөрөнгө оруулагчаар шалгарсан нь Таван толгой төслийн үнэ цэнийг өсгөж байна. Маш том үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийнэ. Энэ чиглэлд дэлхийд танигдсан компаниуд түншлэл болж уралдаант шалгаруулалтад орж ирсэн. Таван толгойн нүүрсний уурхайд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2.5 жилд нүүрсний орд газарт 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих санал өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлсэн. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн ажилтан, ажилчдыг Таван толгой төсөлд ажиллуулах, нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн. Гурван улсын түншлэл “Чалко”-д төлөх өрийг бодолцоё гэв. Эдийн  засгийн хүнд нөхцөлд Монголын талаас тавьсан шалгуур тийм ч зөөлөн биш. Гэвч хөрөнгө оруулагчид нааштайгаар хандаж, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө  оруулалт хийхээ мэдэгдлээ. Энэ сарын 5-нд хэлэлцээрийн дараагийн шат эхэлнэ. 2015 онд Монголчууд Тавантолгойгоос сайхан мэдээ дуулсан жил байх нь. Монгол хүн бүрийн эзэмших ёстой 1072 хувьцааны асуудал ч хөндөгдөнө. Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж, Тавантолгойн төслийг дөрөв, таван жилийн дараа хөдөлгөөнд орууллаа. Энэ бол шинэ оны босгон дээр Монголчуудад дуулгасан таатай мэдээлэл байлаа. Оюутолгой шиг хэрүүлийн бай болгохгүй гэж найдая. Шийдлийн Засгийн газарт улстөрийн намууд хамтарсаны гол  үр дүнгийн  нэг нь Тавантолгойн хөрөнгө оруулагчид тодорсон явдал. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэгдээ.

times.mn


URL:

Сэтгэгдэл бичих