Согтуучуудыг эмнэлэгт эрүүлжүүлдэг болсноор…

Хууль зүйн яамны сайд асан Х.Тэмүүжин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цагдаагийн шинэ хууль баталсан нь цагдаагийн байгууллагын албадан саатуулах байр буюу эрүүлжүүлэхэд согтуу хүмүүсийг хүлээж авахаа больж эмнэлгийн яаралтай тусламжийн төвд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг хүлээн авдаг болгосон юм. Дээрх хуулийг хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулжэрүүлжүүлэх байрыг татан буулгах шийдвэр гарсан.

Уг хуулийг 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар цагдаагийн албаны тухай хуулийг батлаж байсан юм. Энэ хууль батлагдаж согтуурсан иргэдийг эмнэлгийн байранд хүлээж авдаг болсоноос хойш эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгууд эмнэлэг үү, эрүүлжүүлэх үү гэдэг нь ялгагдахаа больжээ. “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин эрүүлжүүлэх байрыг байхгүй болгож, эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийг эрүүлжүүлэх байр болгон хувиргаж, ажил үйлчилгээ явуулахад маш хүндрэлтэй болсон” хэмээн эмч нар ихэд бухимдангүй ярьж байсан юм.

Ямар нэгэн баяр ёслолын үеэр яаралтай тусламжийн тасаг биеэ хянаж чадахгүй болсон иргэдээр дүүрч, үнэр танар нь дийлдэхгүй байгаа аж. Жирийн өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 5-6 хүнтэй эмч нар сайн муугаа дуудалцаж заримд нь хэл амаар доромжлуулдаг аж. Согтуу ирсэн зарим иргэд эмч нарт агсам тавьж, зодуулж цохиулчих гээд хэцүү байдаг гэсэн юм. Мөн эмнэлгийн эд хогшлыг эвдэлж хонодог байна.

Цагдаагийн албаны тухай хууль зөв үү, буруу юу гэдэг нь бараг хэн ч харсан ойлгомжтой байгаа юм. Харин эрүүлжүүлэх байрны орчин нөхцөл болоод үзүүлэх үйлчлгээг сайжруулж буцаан ажиллуулах ёстой гэж хүмүүс үзэж байгаа ажээ. Тиймээс уг хуулийг эргэн нэг харах цаг нь болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих