“The Interview”-г гаргасантай холбогдуулан Обамаг буруушаалаа

527-14197855782621dfa4c549a585294c1547ab815877_LПХЕНЬЯН. /Yonhap/. Удирдагч Ким Жөн Уных нь амь насанд халдаж байгаа тухай зөгнөлт, инээдмийн киног гаргасантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Умард Солонгос буруушаалаа.

Америкийн “Sony Pictures Entertainment “ компани “The Interview”  киногоо улс даяараа онлайнаар болон кино театруудад гаргаж эхэлсний дараа Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах комиссын албан ёсны төлөөлөгч өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийсэн байна.

Уг мэдэгдэлд, инээдмийн энэ киног “жудаггүй бөгөөд харгис кино” гэж нэрлэн, ийм кино хийснийг улсынх нь дээд удирдлагын нэр хүндэд халдсан хэрэг гэжээ.

Мөн “Sony Pictures Entertainment”-ын компьютерт хууль бусаар халдан, кибер халдлага үйлдсэн хэрэгтэй Умард Солонгос холбоотой гэж байгаад албан ёсны төлөөлөгч дахин үгүйсгэсэн хариу өгсөн байна.

“The Interview” киног гаргуулахын тулд “Sony Pictures”-т Обама шахалт үзүүлсэн гэж тэрбээр буруушаан “Обама үргэлж бодлогогүй зүйл ярьж, ширэнгэн ойн сармагчнаас ялгаагүй үйлдэл хийдэг” гэжээ.

Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд Умард Солонгост интернэт тасалдаж байгаад АНУ-ыг тэрбээр буруушаасан байна.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих