Наадмын өдрүүдэд Монголчууд олон хүүгээр бүл нэмлээ

Наадмын өдрүүдэд төрх эмнэлгүүд ачаалал ихтэй ажилласан байна. 3 дугаар амаржих газарт л гэхэд 50 орчим эх амаржсан байна. Хүүхдүүд жингийн хувьд их өсгөлүүн гарчээ.

Наадмын эхний өдөр 38 настай ээж 5 кг 100 гр хүүхэдтэй болсон байна. Эх ямар ч хүндрэлгүй өөрөөрөө төрсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

Төрсөн ээжүүдээс хамгийн ахмад нь 39 настай байсан бол хамгийн залуу ээж 17 настай байжээ.

Хорвоод дуугаа хадаан гарч байгаа хүүхдүүдийн ихэнх нь охидууд болоод байгааг эмч мэргэжилтнүүд нэг хэсэг ярьж байсан. Харин сүүлийн үед энэ харьцаа өөрчлөгдөж байгаа юм байна. Тухайлбал наадмын 3 өдөрт мэндэлсэн хүүхдүүдийн ихэнх нь хүү байжээ.

3 дугаар амаржих эмнэлгийн тухайд өнгөрсөн жил 10 ихэр хүүхэд мэндэлж байсан байна. Харин он гарсаар эхний 6 сарын байдлаар 20 ихэр хүүхэд хорвоод мэндэлжээ. Өнгөрсөн сард л гэхэд 4 ихэр хүүхэд гарсан бол одоо ихэр хүүхэд хэвлийдээ тээж байгаа нэг ээж эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих