Хорт хавдраас сэргийлэх энгийн аргууд Өөхнөөс болгоомжил

1469922_855149997871064_5931963850083304322_n

Хорт хавдраас сэргийлэх энгийн аргууд
Өөхнөөс болгоомжил.
Монголчууд бид өөхтэй маханд хэдийнээс дуртай хvмvvс. Гэтэл өөх нь хvний биенд илчтэй хэмээн ташаа ойлголттой байдаг болохоос vнэндээ бол тvvнийг хор гэж ойлгоход болно. Биенд шингэц сайтай ч бай, vгvй ч бай өөхнөөс аль болох зайлсхийх нь танд ашигтай.

Шарсан хайрсан амттанаас болгоомжил.
Шарсан, хайрсан төдийгvй утсан бvтээгдэхvvнийг ч гэсэн хоолныхоо цэснээс хасах хэрэгтэй. Энэ төрлийн хvнс хэдийгээр амтлаг байдаг ч гэсэн тэр хэмжээгээрээ хvний биед хэрэгтэйгээсээ илvv хортой элементvvд нь давуу болчихсон байдаг.

Архи спиртээс болгоомжил.
Мэдээж, спиртийн төрлийн ундааны зvйлс болон тамхи орно. Ялангуяа тамхи татдаг хvмvvс өөрийгөө зөвтгөхийн тулд хэн нэгэн эрvvл саруул биетэй тамхи татдаг хvнийг хараад “Тамхи татлаа гээд өвдөх нь худлаа” гээд бодчихдог. Хvн бvрийн бие организм өөр өөр. Тиймээс зарим нэгэнд тамхи илтэд сөргөөр нөлөөлж чаддаггvй байхад харин зарим нь тамхинд орсноосоо хойш гуравхан жилийн дотор л уушигны хорт хавдар тусдаг байна. Иймд та “Надад муугаар нөлөөлөхгvй байх” гэж азаа сориод хэрэггvй.

Хоносон хоолноос болгоомжил.
Хоолыг халааж иддэг нь бидний нэг хэвшил болсон зvйл байдаг. Хоол хонуулна гэдэг чинь уг хоолын тэжээллэг чанар алдагдах төдийгvй маш олон нянгийн vvр уурхай болчихдог. Бид тийм л хорыг дуртайяа хэрэглэдэг. Энэ нь ходоодыг яаж эрvvл байлгах вэ дээ. Өдөржин ажиллаж ядарчихаад хэзээ ч юм бэ хийсэн хоолыг халаан идчихээд бушуухан унтаад өгдөг тань таныг өөрийнхөө ходоодыг зугуу зугуухнаар алж байгаа хэрэг юм. Хоолтой холбогдуулан нэг зvйлийг зориуд сануулахад хоолыг хэт халуунаар нь идэх дуртай хvмvvс байдаг шvv дээ. Хэрвээ та ингэдэг бол энэ нь улаан хоолойн хорт хавдар vvсгэх том шалтгаан болж өгдөг юм гэдгийг бvv мартаарай.


URL:

Сэтгэгдэл бичих