Татан буугдсан яам, агентлагийн ажилчид цалин, тэтгэмжээ авч чадаагүй байна

uls_549f8d1e15422_1

“Шийдлийн” Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ төрийн албан хаагчдыг 10 мянгаар цөөрүүлэх шаардлага байгаа ч тэднийг шууд гудамжинд гаргахыг хүсэхгүй байна хэмээсэн юм.

Тэрбээр, маш олон хүн гудамжинд гарах учраас нэг жилдээ төрийн албан хаагчдыг ажилгүй болгох гэхээс илүүтэй цалингаа нэмэхгүйгээр тэднийг ажилтай нь үлдээх боломж байна гэсэн юм.

Түүнчлэн, төрийн албан хаагчдын гэнэт халагдсаны дараа тэтгэмж олгох нь түүнээс илүү их мөнгө зарцуулах учраас ажилчдыг халахгүй гэдэгт санал нэгдсэн ч зарим татан буулгасан агентлаг, яамдын ажилчид гэнэт халагдсан тэтгэмжээ авч чадахгүй байгаа аж. Тухайлбал, Соёл спорт аялал жуулчлалын яамны ажилчид гэнэт халагдсаны тэтгэмж байтугай сүүлийн хоёр сарынхаа цалинг авч чадаагүй байхдаа цомхотголд орж халагдсан юм байна.

Хэдхэн сая төгрөгийн төлөө шүүх цагдаа болох хэцүүхэн төрийн сангаар дамжиж хэзээ цалингаа авахыг мэдэхгүй хүлээлтийн байдалтай байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих