Айразийн зорчигч тээврийн нисэх онгоц холбоо тасарчээ

AirAsia_X_Airbus_A330-300_Nazarinia-3

28-нд Сингапурын Иргэний агаарын тээврийн товчоо холбоо тасарсан Айрази агаарын тээврийн компанийн нисэх онгоц холбоо тасрах үеэр Индонезийн харьяаны нислэгийн мэдээллийн бүсэд байсан гэжээ.

Айрази компанийн нисэх онгоц Индонезийн Сурабаягаас Сингапурыг чиглэн нисэх замдаа холбоо тасарсан тухай Индонезийн агаарын тээврийн хяналт удирдлагын салбарын мэдүүлгийг Сингапурын Иргэний агаарын тээврийн товчоо хүлээн авснаа нотолсон байна. QZ8501 дугаартай Айразийн нислэг орон нутгийн цагаар үүрийн 5 цаг 20 минутад Сурабаягаас хөөрсөн бөгөөд 8 цаг 30 минутанд Сингапурын Чанги нисэх онгоцны буудалд газардах ёстой байжээ. Гэтэл Сингапурын Иргэний агаарын тээврийн товчоо 7 цаг 54 минутад Индонезийн талын мэдүүлгийг авч, нислэгийн хяналтын газар 7 цаг 24 минутад уг нисэх онгоцтой холбоо тасарсныг мэдсэн байна.

Сингапурын Иргэний агаарын тээврийн товчоо, нисэх онгоц холбоо тасрах үеэр Индонезийн харьяаны нислэгийн мэдээллийн бүсэд байсан юм. Тухайлбал Сингапурын нислэгийн мэдээллийн бүс болон Индонезийн нислэгийн мэдээллийн бүсийн уулзвар хэсгээс урагш 200 гаруй миль зайтай байсан гэжээ.

Сингапурын Иргэний агаарын тээврийн компани, Индонезийн тал авран туслах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд Сингапурын тал мөн арван туслах зохицуулалтын төв ажиллуулж, авран туслах тоног төхөөрөмжийг бэлэн болгоод байна. Чанги нисэх онгоцны буудлын корпорац хямралын эсрэг хяналт удирдлагын төв гаргаж, нисэх онгоцны буудлын 2-р терминалд гэр бүлийн хүмүүсийг нь хүлээн авах бүс гаргасан гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих