Доромжлол зогсохгүй нь

2590320111139744

Ардчилсан Нам эрх барьсан сүүлийн хоёрхон жилийн хугацаанд ард түмний амьдрал эрс доройтсон, хямарсан. Эрх баригч намын эрхэм дарга нар маань УИХ-ын чуулганы танхимаас ээлж дараалан ард түмнээр тохуурхсаар байна. Хаана хэн хямраад байгаа юм бэ? Тэр өрийг чинь бидний үр хүүхэд төлчихнө гэх жишээний. Хуулийг чинь зөрчих гэж гаргадаг ухааны юм ярина, хуралдаандаа согтуу орж ирчихээд агсамнана. Цаашлаад бүхэл бүтэн байгууллагын 700 гаруй албан хаагч ажиллагсадыг юман чинээнд тоохгүй хэл амаар доромжилж, 100 ажилтан гүйцэтгэх ажлыг 700 хүн хийдэг гэхчилэн тус салбарын ажлыг нэвт шувт мэддэг мэтээр ярьж албыг нь үнэгүйдүүллээ. Ер нь бол үүгээрээ хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа телевизийн салбарынхныг хоморголж доромжилсон гэж хэлж болно. МҮОНРТ-ийн албан хаагчдын УИХ-ын даргад хүргүүлсэн мэдэгдэлд тэрбээр уучлал гуйхгүй гэдгээ ч мэдэгдлээ. Явж явж МҮОНРТ-ийн  нэр хүндийг унагасан буруутанг хэлж чадаагүй түүнд байгууллагаараа доромжлуулсандаа энгийн албан хаагчид дургүйцлээ илэрхийлсээр. УИХ-ын индэр дээрээс олон юм үзэж, сонсч болно гэдгийг энэ удаад ч үзлээ. Ардчилсан гэх тодотгол, сайхан нэртэй дарга нар засаг барьж байгаа дээрээ хэнбугайг ч яаж л бол яаж дорд үзэж, тавлаж болно гэж бодож, тэгж л ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд УИХ-ын гишүүн Төрийн ордон болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явах, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх ёстой гэж заасан байдаг. Энэ дүрэм тэдэнд үйлчлэхгүй. Их удахгүй жирийн иргэн таныг ч энэ их хямралын хажуугаар Их хурлын индэр дээрээс дахиад дэвслэх вий дээ. Үүгээр зогсохгүй гэдэг нь ч ойлгомжтой байна.


URL:

Нэр: Erdenetees Огноо: 28 December 2014

Үндэсний телевиз шинэчлэгдэх цаг болсоон. Орон нутгийн нэг жижиг телевиз л гэхэд танайхаас дээр юмнууд хийж гаргадаг юм шүү, жаахан хөрөнгө мөнгөгүй л байдаг болохоос.

Сэтгэгдэл бичих