Болгоомжгүй явдал буюу тамд унах шахсан бөө

zombie

Хэрвээ чи бусдад тусалж чадаж байвал сайн хэрэг. Харин тусалж чадахгүй бол ядаж битгий бусдыг хорло – Далай Лам

Энэ түүхийг миний танил бөө Баяр ярьж өгсөн юм. Аль нь үнэн аль зохиомол болохыг та бүхэн өөрсдөө тунгаах бизээ.

Баяр залуу байхдаа Буриадын Табтанайд амьдардаг байв. Энэ бүхэн тэнд болсон ажээ. Жижигхэн байшинд нэгэн лам Жод (Лүйжин)  тавьж байгаа гэснийг сонссон залуу Баяр бадарчин гэж ямар хүн байдгийг харахаар магадгүй түүнийг шоглож саад болохоор шийджээ. Нэгэн дулаахан үдэш түүнтэй уулзахаар замдаа гарлаа.  Гэхдээ өөрийн биеэр бус транст орон оюун санаагаараа түүнийг шалгахаар шийдсэн аж.

Эхэндээ тэр болгоомжлон ламын гэрээс холуур явах бөгөөд туршилагатай бөөгийн хувьд Баяр Буддийн лам нар юунд ч бэлэн байдгийг санаж байв. Бөөгийн бие гэртэй байх хооронд түүний бие мах бодиндоо хүлэгдээгүй түүний оюун санаа амар амгалан байх бөлгөө. Тэр хана туургыг нэвтлэн гарч чадах ажээ. Дээрээс нь үл үзэгдэх авч бүх зүйл түүнд тов тодорхой харагдах бөгөөд бусад хүмүүсийн үл харж чадах зүйлсийг харах ажээ.

Аажмаар Баярт таагүй мэдрэмж төрөх агаад сонор сэрэмжээ нэмэгдүүлэв. Хэдийгээр зөн совин нь түүнд ламаас хол байхыг хэлж байсан ч сониуч байдал нь түүнийг ламын гэрээс сум нисэх төдийн зайтай аваачсан байв.

Баяр маш болгоомжтойгоор тэнд очсон бөгөөд аюул занал ойртох л юм бол тэр даруй зугтааж чадна гэж итгэж байлаа. Гэнэт зүүн уулын оройд дараа нь баруун талд байх уулсын оройд гал асжээ. Тэр гэрэл нүд ирэмхийн зуур харж болох бүхий л газрыг бүрхэж орхив. Энэ тойрог нь нарийсан нарийссаар төрлөө олж чадаагүй хүн амьтан болон хэрэн хэсэх сүнс энэхүү аюумшигт зүйл рүү татагдан орж буйг харжээ.

Эдгээр дөлийн элч улам хүчтэй болж иржээ. Айсан сүнснүүд авралын төв рүү яарах аж. Баяр сандарсан тэднийг даган явах бөгөөд аварга эргүүлэгт орон эргэлдэн эргэлдсээр шууд ламын байшинруу яван оров. Тэндээс гарах гэж хичээх тусам улам хүчтэйгээр татагдан орох бөлгөө. Тэр үед тэр азаар арай хийн хаалганы тотгоноос барин авав.

Тэр дотор харсан зүйлээс болон тэр бүхэлдээ чичрэх ажээ. Тэр бүхний голд аварга ламтан суух ба түүний баруун гарт хонх, зүүн гарт очир болон дамар байх бөлгөө. Түүний өмнө гал дээр том гэгчийн тогоо байлаа. Тогоон дотор нь тос байх агаад бүхий л төөрөлдсөн сүнснүүд унах ажээ! Тэд бол амиа хорлосон хүмүүс, хүнд нүгэлтнүүд, гэмт хэрэгтнүүд болон амьтад байх агаад тэд үүрд биегүй байдлаараа тэнэх тавилантайчууд билээ. Хором бүрт тэд тогоонд унах агаад унах тоолонд нь тосны түвшин нэмэгдэж байв.

Эцсийн хүчээ шавхан эрмэгээс барьсан нь тогоог хажуу тийшээ хэлбийхэд хүргэж байлаа. Одоо түүнийг зөвхөн гайхамшиг л аврах баясан агаад тэр гайхамшиг нь ч болов. Гүн самадхид орсон лам түүний нүгэлтнүүдэд дахин шинээр төрөх боломж олгож буй энэрэнгүй сэтгэлийн хүч гэнэт Баярыг олж харав. Гайхсан тэрээр хөөрхий бөө рүү харах агаад тэрээр амаа ангайлгаад сүнснүүдийн араас тостой тогоо руу нисэж явлаа.

- Энэ чинь хэн бэ? гэж тэр асуув. Тэгээд бөөг хонхныхоо үзүүрээр барин авч тогооноос гарган шидэв. Түүнийг галт цагираг давуулан шидсэн ба аврагдсандаа итгэж ядсан Баяр гэр рүүгээ яаран оджээ.

- Үүнээс хойш би дахиж бусдад саад болж тэдний асуудалд хөндлөнгөөс оролцохоо больсон юм. Дахиж хэзээ ч тэр бусдын шашин шүтлэгт саад болохгүй гэж андгайлсан байна.

Орчуулсан М.Азжаргал


URL:

Сэтгэгдэл бичих