Нурсултан Назарбаев: 2015 он Евроазийн интеграцийн шинэ үеийн эхлэл хэмээн түүхэнд бичигдэх болно
Назарбаев хэлснээр 2015 он бол Евроазийн интеграцийн шинэ үеийн эхлэл хэмээн түүхэнд бичигдэх бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Орос, Казакстан, Киргизстан, Беларус болон Армени зэрэг улс оролцсон Евроазийн эдийн засгийн холбооны (ЕАЭЗХ) хэлэлцээр хүчин төгөлдөр болох ажээ. Энэ талаар 12 дугаар сарын 23-нд Кремльд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгч Назарбаев мэдэгджээ.
Мөн тэрээр: “Анх удаа Евроазийн өргөн уудам нутгийг хамарсан холбоог байгуулахаар боллоо. Бид өөрсдийн бололцоо чадамжаа нэгтгэх болно. ЕАЭЗХ нь эгэл жирийн хүмүүс болон тэдний ашиг сонирхолын тулд үүсгэн байгуулагдсан билээ. 180 сая хүмүүсийг хамарсан өргөн уудам нутагтай гишүүн орнууд нь бизнес, чөлөөт худалдаа, хөдөлмөр эрхлэлт, харилцаа холбооны хэрэглээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэгт эрх тэгш боломжуудыг олж авах болно. Бид манай улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэлхийн хүчирхэг чиг хандлагыг тодорхойлж, харинлцан ашигтай зөвшилцлийг бий болгоно” хэмээн тэр хэлжээ.
Нурсултан Назарбаев Дэлхийн зах зээлийн тогтворгүй байдал, хориг арга хэмжээ зэрэг хүчин зүйлсүүд ЕАЭЗХ -г байгуулахад нөлөөлж байна гэсэн байна.
“Эдгээр бүхий л шалгууруудыг бодолцож үзсэн, тиймээс ЕАЭЗХ -ны гишүүд шургуу ажиллан үүнд бэлэн байх хэрэгтэй гээд нэмж улс орон тус бүрийн ашиг сонирхол, эдийн засгийн боломж зэргийг тооцоолсон томоохон ажлыг хийсэн билээ. Бид өөрсдийн холбоогоо эдийн засгийн загвар үлгэр жишиг болтол бүх зүйлийг хийх ёстой” гэж Назарбаев хэлжээ.
URL: