“Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” каталогийн эхний боть хэвлэгдэн гарлаа
Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн хаалтын ёслолын ажиллагаа Монголын Үндэсний түүхийн музей дээр 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж үе үе музейчдын төлөөлөл оролцлоо. Уг арга хэмжээ дээр музейн 90 жилийн ойд зориулан гаргасан баримтад киноны цомог, “Музейн мэдээллэл” сэтгүүлийн тусгай дугаар болон “Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” каталогийн эхний боть хэвлэгдэн гарсан тухай танилцуулж, музейн захиралууд, ахмад, шилдэг музейчиддээ дээжээс нь өргөн барилаа.
“Монголын музейн шилдэг үзмэрийн дээжис” каталогид улс, аймгийн 40 орчим музейн 5000 орчим хосгүй үнэт, шилдэг үзмэрийн гэрэл зураг, товч тайлбарын хамт багтсан. ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтэс (хуучин нэрээр), Соёлын өвийн төвөөс эрхлэн гаргаж буй уг ном нь гурван ботиор хэвлэгдэн гарах ба бүрэн хэвлэгдэж дууссаны дараа улс, аймгийн музейнүүдэд албан ёсоор хувиарлах тараахаар төлөвлөж байгаа ажээ.
URL: