Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг үргэлжлүүлнэ

751phbiebn8k19lg9dnrjpeh6u

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ноос энэ жилийн 12 дугаар сарын 23 хүртэл нэг жилийн хугацаанд тусгай зориулалтын гурван компани байгуулж, нийт 878 тэрбум төгрөгийн зээлийг багцалж үнэт цаас гаргажээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн нийт үлдэгдэл хоёр их наяд төгрөг давснаас 44 орчим хувийг нь багцлан үнэт цаас гаргасан нь энэ аж. бондын төлбөрийг улирал бүр төлөх хуваарийн дагуу 38.2 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 17.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад эргэн төлсөн байна. Түүнчлэн дөрөв дэх ээлжийн бонд гаргах хүсэлтээ санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэснээр жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн санхүүжилт тасралтгүй үргэлжлэх боломжтой болж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих