ӨВӨРМОНГОЛ ДАЙНЫ БАЙДАЛД БАЙНА

Хэдийгээр Хятадын коммунист нам, эрх баригчид мэдээллийг чандлан нууцалж байгаа ч Өвөрмонголд нөхцөл байдал тун хүндэрч, газар сайгүй эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авч байгааг Азийн чөлөөт радио станц болон барууны хэвлэл мэдээллийнхэн нотлох боллоо. Харин Хятадын дотоодын хэвлэл мэдээллийнхэн энэ тухай ганц үг ч ганхийсэнгүй. Өчигдөр Хятадын чөлөөлөх армийн зарим анги нэгтгэл үүдийг оюутан, малчдын эсэргүүцлийн гол төв болоод байгаа Хөх хот, Улаанхад, Шилийн хот хийгээд Тонглиао, Донгшен хотуудад оруулж, дайны цагийн байдал зарлаад байгааг барууны эх сурвалжууд дамжуулж эхэллээ.

Бидний мах цусны тасархай өвөрлөгч ахан дүүсийн нутагт чухам юу болоод байна вэ? 2011 оны тавдугаар сарын 10-ны шөнө дундын үед нүүрс тээвэрлэгч хүнд даацын тэрэг жолоодсон хятад иргэн Өвөрмонголын малчин 35 настай Мэргэнийг дайран хөнөөж цогцсыг нь чирч давхисан зэрлэг гэмт хэргийн улмаас удаан тэвчсэн өвөр монголчуудын хорсол, уур хилэн зад үсэрчээ. Газар нутаг бэлчээрийг нь хүнд даацын тэргээр өдөр шөнөгүй талхалж, улаан тоос шо роон дунд амьдрах болсон малчид сүүлийн таван жилийн турш холбогдох газруудад са нал гомдлоо гаргаж, нутаг бэл чээрээ хамгаалахыг хүссэн бо ловч Хятадын Засаг захиргаа тэдний өмнөөс бараг л “салаавч” харуулж байсан юм. Хятад жолооч нар сүүлдээ бүр даварч, зам дагасан малчдын мал сүргийг гэгээн цагаан өдрөөр хулгайлах, дуртай үедээ алж идэх, эсэргүүцсэн өвөр монгол малчдыг зодох бол сон нь эцэстээ аллага болон хувирсны жишээ нь Мэргэний амийг хөнөөсөн явдал төдийгүй хятад жолооч “Энэ муу монголыг дайраад алчихая. Миний босс нэг муу Монголын аминд 400 мянган юань төлөхөд л хангалттай” гэж хашгираад дайрсан явдал.

Дорой, дуугүй байх тусам хятад хүн даварч оодордог гэж бидний өвөг дээдэс ярьдаг.  Сүүлийн 20 жилд Хятадын коммунист намаас үндэсний цөөнхөд тэр тусмаа Өвөрмонголд маш хатуу бодлого хэрэгжүүлж ирсэн гэдгийг Хятадын зарим судлаачид хүлээн зөвшөөрдөг. Өвөрмонголын хүн амын 80 хувь нь хятад үндэстэн болчихлоо. Хөх хот Монголын гэх үнэр ч үгүй болж, дотор газрын түм буман хотуудаас огт ялгарах юмгүй болж. Өвөрмонгол байгалийн нөөц бая лагаараа Хятад улсад тэр гүүл дэг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд малчдыг хотод төвлө- рүү лэн, нутаг бэлчээрийг нь эзг үй рүүлэх бодлогыг эрх бариг чид хэрэгжүүлж байгаа нь тэдний хилэнг төрүү лэх бол сон анхны шалтгаан. Малчин Мэргэнийг хөнөөсөн нь тэртэй тэргүй уугиж байсан цурамд гал өрдсөн явдал боллоо.

Хүн дайрсан хятад жолоочийг баривчилж цаазлахыг шаардаж байсан мал чин, оюутан сурагчдын хөдөлгөөн улам өргөжиж одоо Хятадын эрх баригчдаас Өвөрмонголд хэрэг жүүлж бай гаа хатуу бодлогоо өөрчилж, хүний эрхийг хүндэтгэх, аж үйлдвэрж үүлэх нэрээр нут гийн малчдыг уламж лалт ахуй гаас нь салгаж байгаагаа зог соохыг шаардаж эхэлсэн нь цэрэг цагдаагийн хүчээр журам сахиулах шийдвэр гаргахад хүр гэв бололтой. Гадаадын мэдээллийн эх сур валжаас үзэхэд 90 гаруй оюутанг барьж хорьсон төдийгүй Хөх хот, Шилийн гол, Улаан хад гэх мэт найман хотын монгол сургуулиудыг түр хугацаагаар хаачихаад бай гаа юм байна. Эсэргүүцлийн хөдөлг өөн бүс нутгаас хальж бүх Хятадад нөлөөлөх вий гэдгээс эрх баригчид туйлын эмээж байгаа учраас өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт шилжих шөнө Өвөр монголд дайны цагийн байдал зарлахаас аргагүйд хүрснээ гадаад ертөнцөөс ихэд нууцалж байгаа юм.

АНУ-д байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг Азийн чөлөөт радио станц Өвөрмонголд болж буй явдлыг нүдээр үзсэн гэрчийн яриаг өчигдөр шууд дамжууллаа. “…Хөх хотоор явахад маш хэцүү болсон. Энд тэнд гүй автомат буутай, сум үл нэвтрэх хантааз өмссөн цэрэг, цагдаагийнхан хөлхөлдөж, төмөр замын буудал, зарим замын уулзвар дээр хянах пост гарган зорчигчдийг байцааж, шалгаж байгаа нь удахгүй дайн эхлэх нь уу гэсэн бодлыг төрүүлж байна…” хэмээн тэрбээр ярьсан бол Хонконгийн “Chinese Media Boxon News” Хятадын Зэвсэгт хүчний 38, 65, 27 дугаар армийн ангиудыг Хэвэй мужаас татаж Өвөрмонголд байрлуулсан бол Бээжингийн цэргийн тойргоос найман дивизийг Хөх хотод яарал тай нүүлгэн шилжүүлээд байна гэдгийг мэдээлжээ. Хөх хотын Их сур гуулийн нэг багш (нэрийг нь нууцлав) Өвөрмонгол дахь хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагад бичсэн захидалдаа “Цэрэг, цагдаагийнхан монгол иргэдэд маш хэрцгий хандаж байна. Хотоор монгол хүн явахын аргагүй болж. Бид ямар ч нөхцөлд хятадуудаас бү- хий л талаараа эрх чөлөөгөө олж авахын төлөө тэмцэх болно. Бидний тэмцэл бол гадаадын булаан эзлэлтийг эцэс болгох зорилготой.

Хятадын эрх баригчид цэрэг армийн хүчээр нух чин дарна гэж бодож байвал хамгийн том эндүүрэл юм” хэмээн дурдсныг дамжууллаа. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жан Ю гадаадын сэт гүүлчдэд өчиг дөр анх удаа тайл бар өгөхдөө “Өвөрмонголд барив чилгаа явуул сан асуудал байхгүй. Шалгах шаардлага тай 40 гаруй оюутныг түр саа туулаад сулласан” хэмээн мэдэгдсэн боловч түүний үгэнд итгэхэд бэрх. Монгол хэлээр мэдээлэл бэлт гэдэг сонин, сэтгүүлийг хааснаас гадна Өвөрмонголд интернэ тийн сүлжээг эрх бариг чид түр таслаад байгаагаас үзэхэд бай дал тун хүнд болсныг нотлох буюу. Харин Хятад хэл дээрх блог, чаатыг хянан эсэргүүцлийн хөдөл гөөнтэй холбоотой ямар ч мэдээ лэл оруулахыг хориглосон байна. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр Өвөрмонголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хадааг эрх бариг чид баривчлан 15 жил хорих ял оноосон юм.

Түүнийг суллахыг шаардсан хөдөлгөөн хүчтэй өрн өсний дараа Хадааг шоронгоос сул лах шийдвэрийг гаргасан ч гэр тээ харих замдаа тэрбээр учир битүүлгээр ор сураггүй алга болоод өнөөг хүрсэн. Магадгүй түүнийг хөнөөсөн байж болох. Хадааг суллах хөдөлгөөнийг тэрг үүлсэн зохиолч эмэгтэй Г.Хуучинх үү нэгдүгээр сарын 27-нд бас л ул мөргүй алга болсон юм. Өвөрмонголд одоогийн байдлаар 10000 гаруй оюутан, мал чин эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдснийг гадаадын хэвлэл мэдээллийнхэн нотолж байгаа. Сүүлийн 20 жилд гараагүй хурцадмал нөх цөл ийн Өвөрмонголд үүссэн явдал Хятадын эрх баригчдыг үнэхээр цочоожээ. БНХАУын Коммунист намын улс тө- рийн товчоо ойрын өдрүүдэд зөвхөн энэ асуудлаар гурван ч удаа хуралдаж, тус бүс нутгийг Хятадын хамгийн хөгжсөн бүс бол гох төдийгүй, малчдын сарын орлогыг 850 ам.долларт хүргэнэ хэмээн амалж байгаа ч эсэр гүүцлийн хөдөлгөөн намжих төлөвгүй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих