МҮОНРТ-ийн ажлаас чөлөөлөгдсөн захирлуудыг эргүүлэн томилох шийдвэр гарлаа
МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатарын энэ сарын 8-ны өдрийн захирамжаар МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг ажлаас нь халж өчигдөрхөн шинэ удирдлагуудыг томилоод байсан билээ.
Гэтэл өнөөдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс МҮОНРТ-ын Ерөнхий захирал М.Наранбаатарын ажлаас халах тухай захирамжийг үндэслэлгүй гэж үзэн Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг эргүүлэн ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гаргажээ.
Мөн үндэслэлгүй халагдсан дээрх хоёр захирлын орон тоон дээр хууль бусаар сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарт сануулсан байна.
URL: