Салют тэсэрч, дэлбэрэх бодис худалдаалагчдад хариуцлага тооцно

12-24-9_700x700Улаанбаатар хотын Цагдаагийн газраас салют, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох арга хэмжээ зохион байгуулсаар байна.  Энэ хүрээнд “Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс ирэх сарын 01-ний өдрийн хугацаанд нийслэлийн хэмжээнд болж байгаа юм. Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа юм. Мөн томоохон худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, пиротехникийн хэрэгсэл борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага тооцон ажиллаж байна.

Эх сурвалж www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих