Өвөрхангайн Арвагар хээрийнхэн дийлж уралдлаа

Энэ жил дөрвөн түүхэт ой давхацсан өргөн цэнгэл наадам болж байна. ММСУХ монгол адуу уралдуулах шийдвэр гаргасан нь уяачид болон олон түмний хүндлэл хүлээсэн сайхан ажил боллоо. Энэ жил голдуу залуу уяачид тэр тусмаа хөдөөнөөс хүч түрэн орж ирж байгаа нь мянга мянган залуу уяачидад урам зориг өгсөн явдал боллоо.

ММСУХ унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд хамгаалалтын хувцас хэрэглүүлсэн нь цагаа олсон зөв зүйл байсан ба бүсийн болон бусад наадам уралдаануудад тогтмол хэрэглүүлж заншуулах талаар тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй байх.

ММСУХолбооноос сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажилд ам сайтай байгаа нь наадамчин олон болон уяачидын зүгээс ажиглагдаж байна.

Өвөрхангайн уяачид 2 түрүү, Сүхбаатар, Дундговь, Увс , Архангай уяачид тус бүр нэг түрүү авсан бол Өвөрхангайн уяачид 5 айраг, Төв аймаг 7 айраг, Сүхбаатар аймаг 3, Дундговь, Ховд, Говь-алтай аймгийн уяачид тус бүр 2 айраг, Завхан, Булган, Дорнот аймгийн уяачид тус бүр 1 айраг авсан байна.

МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Д.Онон,С.Ганхуяг нар айраг авсан бол Залуу уяачидаас Өвөрхангай аймгаас зорин ирж уралдсан Аймгийн алдарт уяач Т.Ганзориг 2 айраг авсан гайхамшигтай сайхан амжилт гаргажээ.

Монгол түмнийхээ “Морины их шүтээн” цогцолборыг санаачлан бүтээн босгосон Өвөрхангай аймгийн Арвагар хээр холбооныхон түүхэт ойн төрийн их наадамд 2 түрүү 5 айраг авсан амжилтаар дийлж уралдлаа. Их насны морьдын уралдаанд Хээр морио айргийн дөрвөөр хурдлуулсан Уянга сумын уугуул ААуяач  Ч.Бямбасүрэн Монгол улсын Алдарт уяачын болзол биелүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих