БХБ-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн 301 тэрбум төгрөгийг хууль бусаар ашигласан уу?

527-14193843201f23dsfsdfssdfБарилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах томилолт аваад байсан АН-ын ирээдүйтэй залуусын нэгэн,олны хараанд төдийлөн өртдөггүй Р.Эрдэнбүрэн ойрын үед нэлээд барцадтай байгаа билээ. Учир нь МАН-ынхан түүнийг хүлээн зөвшөөрөхгүй зовоож, АН-ыг ацан шалаанд оруулчихаад байгаа.

Тийнхүү хэврэгхэн тохиролцоо хийсэн хоёр намын албан   тушаалын төлөөх арсалдаанд хавчуулагдсан Р.Эрдэнбүрэн ажлаа ч хийж чадахгүй, яамаараа ч харагдахгүй байгаа талаар тус яамныхан шивнэлдэж байна. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр ажлаа авч чадахгүй байгаа шалтгаан нь өөртэй нь ч багагүй холбоотой гэнэ.

Тухайлбал, тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгний даргаар ажиллаж байхдаа нөгөө алдарт “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 301 тэрбум төгрөгийн зээл банкуудаас салгах ажилд гар бие оролцсон нь өдгөө хаашаа ч бултах аргагүй баримт болон гарч ирчихээд байгаа аж.

Тухайн үед БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг, нийт 301.6 тэрбум төгрөгийн зээлийг “Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч байж.

Гэтэл тэрбээр энэхүү 301 тэрбумын төгрөгийн тайлангаа өнөөг хүртэл тавилгүй дахин Төрийн нарийн бичгийн даргын суудалд санаархсанд МАН-ынхан ихэд дургүйцэж түүнийг “идэж уугаагүй л юм бол тайлангаа тавь” хэмээн шахаж шаардаад байгаа. Уг нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын нийлүүлэлт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар барилгын материал-ын үнийг хямдруулж, орон сууцны үнийг нэг м.кв-ийг нэг сая төгрөгт барих.

Цемент, арматур зэрэг гол материалын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтвортой байсан хэдий ч орон сууцны м.кв-ын үнэ нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө нэг сая төгрөг байсан бол өнөөдөр хоёр сая төгрөг болж хоёр дахин өссөн. Орон сууцны үнийг өсгөхгүй, тогтмол барина гэж зах зээлд нийлүүлсэн 1,2 их наяд төгрөгийн санхүүжилт харин ч орон сууцны үнийг харин тогтворгүй болгох, өсгөх харалган бодлого болж хувирчихаад байгаа нь бодит зүйл.

Хамгийн гол нь Р.Эрдэнэбүрэн өнөөдрийг хүртэл яагаад 301 тэрбумын тайлангаа тавилгүй олны хэл амны бай болоод явна вэ гэдэг нь анхаарал татах асуудал мөн. У г нь тэрбээр нэг тонн цементийг 135 мянган төгрөг болгоно гэж амлаж байсан ч өнөөдөр нэг тонн цемент 200 мянган төгрөг болчихоод байгаа. Тиймээс л түүнийг тайлангаа тавихыг Ч.Сайханбилэгийн танхимд зад наймаалцан байж хамтрагчид шахаад байгаа хэрэг.

Хэрвээ Р.Эрдэнбүрэн 301 тэрбум төгрөгийг зөв зүйлд зарцуулсан бол түүнд тайлангаа тавихад нууцлаад байх зүйл баймааргүй. Түүний сул талыг олж харсан сайд Д.Цогтбаатар “Би Р.Эрдэнбүрэнг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор ажилд нь оруулах боломж алга” хэмээн хэлж байгаа нь 301 тэрбум төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй   хамааралтай гэдгийг олж мэдчихээд “шазуур зуугаад байгаа хэрэг” гэдгийг намынх нь эх сурвалж хэлж байгаа.

Хэдийгээр Д.Цогтбаатар салбар хариуцсан сайдтай нь зөвшилцөлгүй Төрийн нарийн бичгийн даргыг оруулж ирж байгаа нь хууль бус гэж хэлж байгаа ч үүний цаана их хэмжээний мөнгөний хэрэг яваад байгааг АН-ын зарим гишүүд ч хүлээн зөвшөөрч, дуугаа хураачихаад байгаа. Түүнчлэн дээрх 301 тэрбум төгрөгийг юунд, яаж зарцуулсныг нь ч МАН-ынхан өөрсдийнхөө хүрээнд шалгаж, асуудал даамжирвал хуулийн байгууллагад өгөхөөр зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Тиймээс алга урвуулахын хооронд Засаг төр солигдож байхад Р.Эрдэнбүрэн дээрх 301 тэрбум төгрөгийн тайлангаа нэн яаралтай тавихгүй бол дээлээ нөмөрсөн цагаан захтануудын араас маргааш, нөгөөдөр ч мөршлах магадал өндөр байгаа аж.

Р.Саруул

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих