Г.Тэнгэр: Бэлтгэгдээгvй байж парламентад орж онигоо болмооргvй байна
МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Тэнгэртэй ярилцлаа.
-МАН мєнгєтэй, баталгаатай том ар талтай, амбицтай шинэ залуусаар хvрээлvvлэх болж. Таныг ямар ч байсан шинэ хvн гэж харж байна?
-Би шинэ хvн биш. 2005 оноос хойш намд ажиллаж байгаа. 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуульд ажилласнаар гараагаа эхлvvлсэн. Японд их сургууль тєгсч ирээд л намын гадаад харилцааны хэлтэст ажиллаж байна. Насаараа бол залуу байж магадгvй. Гэхдээ ажилласан туршлагаараа бол нэг их залууд орохгvй байх.
-Намынхаа залуус шиг олны ємнє нэг их гарч ирж харагдахгvй болохоор шинэ хvн гэж бодлоо?
-Ер нь, тэгж харагдсан байх л даа. Мэдээж дээд vеийнхэндээ залуу, доороос гарч ирж байгаа vеийнхэнтэй харьцуулбал арай туршлагатай.
-Хэн таныг нааш нь татав. Нам руу?
-Хэн нэг хvн татсан юм биш. 2004 оны УИХ-ын сонгуулийн ємнєхєн намд элссэн юм. Тэр vед аль ч намд надад танил, найз, нєхєд байсан. Гэхдээ тэр намынх нь улстєрчийг таньдаг учраас намд нь орчихъё гэсэн юм байгаагvй ээ. Ерєєсєє л миний сонголт тодорхой байсан. Миний амьдралыг vзэх vзэл зvvн тєвийн vзэл баримтлалтай намыг сонгоход нєлєєлсєн.
-Дєнгєж шинэ орж ирсэн залууд шууд ямар нэгэн албан тушаал єгєєгvй байх?
-Тэр vед манай нам СоцИнтерний гишvvн болчихсон байсан учир бvсийн хурлаа 2005 онд Улаанбаатарт зохион байгуулсан юм. Зохион байгуулах ажлын хэсэгт нь орж ажилласан. Харин сонгуулийн дараа намын удирдлагууд надад гадаад харилцааг хариуцах санал тавьсан. Намын удирдлагуудад тоогдохоор ажилласан юм байлгvй. Тэгээд л гадаад харилцааны хэлтсийг хариуцаж ажиллаж байна. Анх намд ороход нэлээн залууд нь тооцогддог байлаа. Одоо бол манайхаар залуучууд дvvрэн шvv дээ.
-Тэр олон залуус чинь МАН-ын санхvvжvvлэгч болж, байр суурь эзлээд эрх мэдэлд хvрэх гээд байгаа юм биш vv?
-Залуусыг намд олноор нь хvчээр элсvvлж байна гэдэг. Тэр бол бодит байдалтай нийцэхгvй. Ємнє нь тэгж олноор нь хоморголон элсvvлдэг байсан байх л даа. Тєрийн албан хаагч намын гишvvн байхад дарга нь манай намд ор гэдэг байсан биз. Харин одоо тийм биш. Хvнийг хvчээр намд элсvvлэх ямар шаардлага байгаа юм бэ. Залуучууд улс тєр рvv єєрсдєє орж байна. Гадаадад байгаа монголчууд гэхэд цахим ертєнцєєр vзэл бодлоо илэрхийлдэг, идэвхтэй дэмжигч. Би ч гэсэн санал бодлоо чєлєєтэй илэрхийлдэг, энэ намыг дэмждэг идэвхтэн байсан. Тэгэхэд ганцхан л том шvvмжлэл байсан.
-МАХН байхад нь vзэн яддаг байсан бол Хувьсгалт нэрээ авчихаар нь дуртай боллоо гээд vv?
-ХXI зуун байхад та нар, танай нам хувьсгал хийх гээд байгаа юм уу, муусайн коммунистууд хувьсгалт гэдэг нэр нийгэмтэйгээ зохицохгvй гэдэг байлаа. Намын удирдлагууд, МАХН гэдэг нэрийг авсан Н.Энхбаяр дарга ч гэсэн тухайн vед энэ нэрийг солих ёстой гэж байсан. Ярьж, ярьж арай гэж нэрээ солилоо. Танай муу хувьсгалт нам гэдэг байсан залуус Ардын нам болчихоор нь элсье гэж байна. Тиймээс манайх цаг vетэйгээ хєл нийлvvлж алхаж чадаж байгаа нам.
-Залуучууд нийгмийн идэвхтэй болж ийм эрт карьер хєєж эхэлж байгаа нь ямар учиртай юм бол?
-Харин эсрэгээрээ нийгмийн идэвх нь буураад байгаа юм биш vv. Ємнє нь улс тєр сонирхдог залуус харин ч олон байсан.
-Одоо ч гэсэн дэндvv их болчихсон юм шиг ээ?
-Миний мэдэхээр залуус улс тєр сонирхохгvй сайхан амьдраад явж л байна. Гадаадад ч гэсэн ийм vзэгдэл ажиглагддаг. Нийгмийн амьдрал муу байхаар ард тvмэн улс тєр сонирхдог. Гол шийдвэр, шийдлийг гаргадаг учраас. Хvмvvсийн амьдрал сайжраад ирэхээр угаасаа улс тєрийн сонирхол нь буурдаг. Энэ процесс манайд болж байх шиг. Бид хєлєє жийлцээд МАН, АН, МАХН, ИЗНН гээд талцаад байхаар бодит байдалд ард тvмэн улстєрчдєд итгэхгvй болжээ. Энэ нь улстєрчдєд хамгийн том аюул. Сонгуулийн ирц нь хvрэхгvй болчихвол яах вэ. Манай нам сайн, танайх муу гэхгvйгээр улс тєрийн идэвхийг нь сэргээх хэрэгтэй. Залуус тэртээ тэргvй улс тєрєєс холдож байна. Надтай, надгvй явж байна ч гэж хандах болж. Улс тєрийн боловсролыг дээшлvvлэхийг аль аль талдаа анхаарч, хєгжvvлэх хэрэгтэй. Нєгєє талаас парламентад 76 бvтэхгvй нєхєр орчихсон юм шиг л ойлгодог. Уг нь, УИХ-ын гишvvд бидний толь л гэсэн vг. Бид л тэр 76-г сонгосон биз дээ. Vе солигдож байж нийгэм єєрчлєгддєг юм.
-Vе солигдоно гэдгийг та залуучууд парламентад олноороо орж ирэхийг хэлж байна уу?
-Одоогийн залуус ємнєх vеэ бодвол огт єєр сэтгэхvйтэй, амьдралыг vзэх vзэлтэй. Тэр залуус олонхи болж байж, ємнєх vеэ тvрж гарч ирнэ. Гэхдээ ємнєх vеэ vгvйсгэж байгаа юм биш шvv. Тэд ч гэсэн тухайн vедээ тэгж л гарч ирсэн. Шинэ vе гарч ирж, амьдралын арга барилаа гаргаж ирж байж нийгэм єєрчлєгдєх болов уу. Аливаа юм цаг цагтаа алтан дэлхий тєгс тєгєлдєр гэдэг дээ. Манай залуус ємнєх vеэ улайм цайм vгvйсгэж бас болохгvй.
-Одоогийн парламентад залуу гишvvн нэлээн хэд орж ирсэн. УИХ дахь танай намын залуу гишvvд хууччуултайгаа vе, vе тэрсэлдээд байдаг. Харин ч ахмадууд нь залуусаа дараад гаргаж ирэхийг хvсэхгvй байгаа юм биш vv?
-Ахмад vе нь дараад, залуус нь эсэргvvцээд, сєрєє ч vгvй байх. Хvмvvсийн хоорондын л асуудал. Тvvнээс манай нам дотор талцаад бид ахмад, чи залуу шvv гээд байдаггvй. Хааяа дутуу ойлголцол нь илэрдэг. Бусад хvнд энэ нь огт єєрєєр харагддаг байх. Харин ч бодит байдалд Ардын нам доторхи шинэчлэл Ардчилсан намаас хол давчихсан шvv дээ. Зєвхєн нэрнээс нь болоод манай намыг сонгоод байгаа юм биш, энэ залуус. Залуучуудыг манай нам маш их єєд нь гаргаж, дэмжиж байна. Ахмадууд маань сайн дэмжиж байгаагийн хvч шvv дээ. Гэтэл АН-ыг хар л даа. Нєгєє л 1991 онд хувьсгал хийсэн хvмvvс нь парламентад сууж байна. АН-ын миний vеийн залуу гэхээр би лав танихгvй.
-Vнэхээр АН-ын залуусыг танихгvй гэж vv?
-Танихгvй ээ. Манай намд гэхэд миний vеийн, надаас ч залуу олон хvн бий. Хэрвээ, энэ хэдийг дараад байсан бол ингэж тодорч гарч ирэхгvй л байхгvй юу. Харин ч удирдлагууд маань биднийг сайн дэмждэг учраас л гарж байгаа юм.
-Удирдлагууд чинь нэг vе залуусаа хамаг муу бvхний золионд явуулдаг байсан шvv дээ. Хадгаламж банкны, Хадгаламж зээлийн хоршооны хэрэг гээд л нэг хэсэг бужиг-нуулсныг мартаагvй хvмvvс бий. Магадгvй та нарыг ийм байдлаар золиослохгvй гэх баталгаа байхгvй шvv дээ. Улс тєр хатуу гэдэг дээ?
-Би лав тэгж бодохгvй байна. Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Манай залуусын дотор байсан ганц хоёр хvний хувийн болчимгvй vйлдлээс болж бусад олон сайхан залуугийн нэр хvндэд муугаар нєлєєлсєн vйл явдал л гэж бодож байна.
-Мєнгєтэй залуус намд олноороо орж ирээд байгаа болохоор удирдлагууд чинь дэмжээд байгаа юм биш vv. Намын байранд хандив єргєєд л, эсвэл орон нутагт маш их мєнгє хаяж буй нь илт харагдаж, мэдрэгдэж байна л даа?
-Энэ шvvмжлэл Монголын Ардчилсан социалст залуучуудын холбооны асуудал vvссэн хvнд vед ч байсан. Мєнгєтэй залуус яагаад улс тєрийн сонголт хийж болдоггvй юм бэ. Мєнгєтэй учраас аль нэг намыг сонгож болохгvй гэсэн ойлголт байж болохгvй. Тэр хvний эрх, сонголт. Залуус ямар ч сонголт хийж болно. Тvvнийг нь бид шvvмжлэх эрхгvй. Улс тєрийн итгэл vнэмшлээр сонголтоо хийж байгааг нь хvндэтгэх ёстой. Мєнгєєр бодлогод нєлєєлєх вий ч гэдэг. Манай намын бодлогыг жинхэнэ улстєрчид л тодорхойлж ирсэн.
-Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны “бэлгэ тэмдэг” ерєєсєє л мєнгєтэй айлын залгамжлагч ханхvv нар, баячуудын хvvхдvvдээр дvvрчихсэн юм биш vv?
-Би бол тэгж бодохгvй байна. МАСЗХ-нд намайг байх vед Удирдах зєвлєлдєє 35 гишvvнтэй байсан. Тэгээд ганц хоёр бизнесмэн нь хэвлэлээр балбуулна. Гэтэл цаана нь 30 хvн ажлаа хийгээд л байгаа шvv дээ. Залуучуудын тєлєє ажиллаад л, янз бvрийн арга хэмжээ зохион байгуулаад л байдаг. Хэзээ ч хэн ч тоож бичдэггvй, ярьдаггvй. Энэ яг одоо ч гэсэн давтагдаж байгаа. Тэдэн дунд Номтойбаяр гэнэ vv, Содбилэг гээд л бичдэг. Содбилэг тэгж яривал аль МАСЗХ байх vед ч Удирдах зєвлєлд нь байсан. Гэтэл одоо санаатайгаар онилоод байна. Тэр аль эрт сонголтоо хийсэн хvн. Номтойбаяр гээд залуу орсон юм билээ. Би сайн танихгvй л дээ. Зєвхєн Номтойбаяр гээд байхаар цаана нь ажлаа хийж байгаа НАМЗХ-ны залуус гомдоно шvv дээ.
-Тэгвэл танигдаж чадахгvй байгаа юм бол та нар дуугарч, олны анхаарал татах ёстой шvv дээ?
-Тэгж яах юм бэ. Ажлаа хариуцлагатай хийж л байвал боллоо шvv дээ. Анхаарал татахгvй байна гэж гомдсондоо биш юм шvv. Бусдаас нь сугалж авч дайраад байна. Японд их сургууль тєгссєн учраас энэ тал дээр миний бодол огт єєр л дєє. Би яагаад заавал Монголын улстєрчид шиг улс тєр хийх ёстой юм. Нэг газар мєнгє тєлєєд ч юм уу, єєрийгєє пиардах ч юм уу. Энэ бол ичмээр зvйл.
-Хуучирсан арга барил гэж vv. Харин ч ийм байж хvмvvст таалагддаг юм шиг?
-Vеэ єнгєрєєсєн арга. Яах вэ, одоо тэгж байгаа ч яваандаа vеэ єнгєрєєнє. Єєрєє мєнгє тєлж ярилцлага єгч, мэдээ гаргадгаа болино. Интернэтээр єєрсдєдєє санал єгєєд л явж байна шvv дээ, хvмvvс.
-Улстєрчид ингэж карьер хєєж, єєрийгєє пиардаж, маш сайн сурталчилж байж л гарч ирэхгvй бол тодорч чадахгvй гэдэг?
-Манай улс бас сонин шvv дээ. Ойр дотны маань зарим хvн “Чи сэргэлэн байгаач, єєрийгєє рекламдаач” гэдэг. Ийм арга энэ хэдэн жилдээ л явах байх. Гэхдээ миний амьдрал дєнгєж талдаа орж байна. Одоо л єндєрлєг рvv мацаж байна. Юу юугvй шааргидах гэж байгаа биш дээ. Бие биеэ ойлгож дэмжих залуучуудын vе давалгаалаад гарч ирж байна. Эрэг дээр давалгаа мэдрэгддэг бол тэнгисийн гvнээс давалгаалаад гарч ирнэ. Хvмvvс эрэг дээр нь зогсчихоод энэ давалгаа чинь хєл рvv л шавшаад байна шvv дээ гэвэл биш байхгvй юу. Цунами чинь одоо ирж байна. Тиймээс би цаг vеэсээ хоцроогvй. Сэтгэлгээ минь л хоцрогдохгvй байгаасай гэж боддог.
-Цунами хэзээ vvсэх бол. Ойрын хугацаанд цунами vvсэх боломж бий гэж vv?
-Ер нь, ойрхон байгаа шvv. Монголын гэлтгvй дэлхийн хэмжээний том компаниудын болон тєрийн тодорхой удирдах албан тушаалд дандаа залуучууд байна. Надаас дvv залуус ч байна. Шижигнэсэн залуус байна. Нийгмийн гол ачааг залуучууд л авч явж байна шvv дээ.
-Та ирэх жилийн сонгуулиар нэр дэвшиж гарч ирэх цаг хугацаа нь болсон уу. Эсвэл хараахан болоогvй байгаа юу?
-Vгvй. Ойрын vед тийм бодол алга.
-Яагаад?
-Улс тєр гэдгийг манайхан УИХ-ын 76 гишvvн, хэдэн сайд, ИТХ-ын тєлєєлєгч гэж ойлгоод байдаг. Маш явцуу хvрээнд харж байна.
-Улстєрч болсны эцсийн зорилго УИХ-ын гишvvн болох биш гэж vv?
-Миний хувьд лав тийм биш. Олон хvн тэгж боддог байж магад. Яг vнэндээ бол УИХ-ын гишvvн бэлтгэгдэх ёстой. Бэлтгэгдээгvй байж парламентад орж онигоо болж суухаар сайн бэлтгэгдэх хэрэгтэй. Дахиад надад хугацаа байна шvv дээ. Амьдралынхаа талдаа ч ороогvй байна, би. Яагаад заавал гучин хэдтэйдээ УИХ-ын гишvvн болох ёстой юм бэ.
-Тэгвэл та ирэх жилд биш юмаа гэхэд тvvний дараагийн парламентад гишvvн болохоор єєрийгєє бэлдэж байгаа юм уу?
-Ер нь, тэгж ойлгож болно. Хvний нvvр улайлгахгvй, сонгогчдын итгэлийг алдахгvй, мэдлэгтэй болж байж парламентад орохгvй бол зvгээр нvдээ аниад давхиж орчихоод УИХ-ын гишvvний дархан эрхтэй болох нь нэг их сонин биш. Тэр бол миний хувьд уйтгартай амьдрал. Яагаад хvмvvсийн бодож байгаа шиг тийм уйтгартай амьдралыг сонгох ёстой гэж. Улс тєрд итгэх итгэл хvмvvст алга байгаа нь маш том асуудал. 76 мангуу гээд л итгэдэггvй. Парламентад орчихсон байхад надад итгэхгvй байвал харамсалтай л байхгvй юу. Зєвхєн тэр 76 биш тэдний дор ажиллаж байгаа сайхан залуучууд байгаа шvv дээ.
-Та мэдээж зєвхєн намд ажиллаад амьдралаа авч явдаггvй байж таарна. Хэрвээ нууц биш бол хувьдаа бизнес ч юм уу, єєр мєнгє олдог арга зам бий юv?
-Мэдээж, цалингаараа амьдрахгvй. Олон жил Японд амьдарч сайн цалин авч байснаа тодорхой хэмжээгээр хуримтлуулсан. Тvvнийгээ хэрэглэнэ. Чамд 100 костьюм, 10 машин хэрэггvй шvv дээ. Дэмий зvйлд мєнгє их vрдэг нь орчин vеийн амьдралын нэг талын зовлон. Тэр илvvдэл дэмий зvйлээ авах мєнгєє олох гэж зовдог. Тиймээс миний хэрэглээ бага, ємнєх хуримтлалаа хэрэглэдэг. Мєн найзтайгаа нийлж байгуулсан компаниас хувь авдаг. Гэхдээ vйл ажиллагаанд нь оролцоод байдаггvй, найз маань єєрєє авч явдаг.
-Танд намд ажиллахаас илvv тєрийн албанд орж ямар нэг яам, агентлагт хурган даргаар vлдэх ч юм уу сонголт байсан уу. Товчхондоо бол бялуу хvртэх?
-Сонголт гарч байсан. Намд ороод сонгуулийн дараа сонголтууд гарч ирсэн. Гэхдээ тэр vедээ єєрийгєє боловсроогvй байна гэж бодсон. Бас миний хvссэн мэргэжлийн маань ажил биш байсан. Намаас итгэл хvлээлгэж байна, чамд даалгаж байна гэдэг. Тэгэхдээ би бага цалинтай ч гэсэн амьдрах гэж ядчихсан хvн биш шvv дээ. Би эндээ дуртай ажлаа хийгээд, ирээдvйн зорилгынхоо тєлєє ажиллаж байгаа. Гэхдээ насан туршдаа энд ажиллахгvй л дээ.
-Та хэний хvн бэ. МАН-ынхан дотор хотын фракц, жигvvрийнхэн, тэр даргын хvн гээд л?
-Би Тэнгэрийн фракц. Манай найзууд ч бас ингэж асуудаг юм. Анх талийгаач Энэбиш гуайтай танилцаж, намтай холбогдож, Идэвхтэн даргыг ерєнхий нарийн бичгийн дарга байхад нь намд элссэн. Отгонбаяр ерєнхий нарийн бичгийн дарга байхдаа намд ажилд авч байлаа. Баяр дарга генсек болоод намайг хvмvvжvvлсэн. Одоо Хvрэлсvх даргатай хамтран гар нийлэн ажиллаж байгаа. Би єєрєє єєрийнхєє фракц. Єєрийн гэсэн vзэл бодолтой, итгэл vнэмшилтэй, vvнийхээ тєлєє явж байгаа. Зорилгынхоо тєлєє явахын тулд хэн нэг хvнийг дулдуйдахгvй. Єєрийнхєє потенциал, арга барил, зарчим, амьдралын зорилгод итгэдэг. Миний зорилго бол муу муухай биш. Ард тvмнээ сайн сайхан амьдруулахын тєлєє чадах чинээгээрээ зvтгэж, vvний тулд зулын гол болсон ч амьдралдаа харамсахгvй. Тэр итгэл vнэмшил дээрээ цаашид ирээдvйд бат зогсоно.
-Г.Тэнгэрийн фракцад дэмжигч хэр олон байна?
-Надтай vзэл бодол нийлдэг хvн нэгдэнэ байх. Гэхдээ олон хvнд таалагдах гэж амьдрах хэрэггvй л гэж vздэг.
URL: