МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа томилогдлоо
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томиллоо. Тус намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдсон учраас бүлгийн дэд даргад шинээр хүн томилсон байна.
Мөн МАН-ын бүлэг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлэхээр тогтсон аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Судлаачид хөвгүүд эрт бэлгийн харьцаанд орох нь нөхөн үржүхүйн тогтолцоонд муу төдийгүй бэлэг эрхтний өсөлтийг боомилж жижигрүүлдэг болохыг тогтоожээ. Тэд 14-16 насны хөвгүүдэд нарийн судалгаа шинжилгээ хийж бэлгийн амьдралд орсон хугацааг нь биеийн ерөнхий өсөлт хөгжилт болон эрүүл мэндийн байдалтай нь харьцуулж судалжээ. Судалгаагаар эрт бэлгийн харьцаанд орсон хөвгүүд бусдаасаа биеийн ерөнхий хөгжлөөр сул, нуруугаар намхан жин багатай байсныг тогтоосон гэнэ. Түүнээс гадна тэдний эрхтний хэмжээ бэлгийн харьцаанд ороогүй хөвгүүдийнхээс жижиг байжээ. Мөн сэтгэцийн хувьд эмзэг, дарамт шахалтанд амархан автдаг, тогтворгүй зан төрхтэй болж. Энэ нь цагаасаа эрт бэлгийн харьцаанд орох нь өсөн төлжиж байгаа залуу бие махбодод муугаар нөлөөлж таагүй үр дүн үзүүлдэгийг харуулжээ. Хөвгүүдийн хувьд бэлгийн харьцаанд орох зохистой нас нь 17.5-аас эхэлдэг гэнэ.