ИЗНН Засгийн газраас гарч магадгүйгээ зарлав
Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад нэг сар ч бололгүй байдал эвгүйтэж эхэллээ. Ч.Сайханбилэг Засаг хамтран байгуулсан МАН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ыг хулхидаж дэд сайд нарын тоог нэмсэн, хууль бусаар төрийн нарийн бичгийн дарга нараа томилсоноос бүх асуудал үүслээ.
Хамгийн сүүлд ИЗНН-ынхан Засгийн газраас гарч магадгүй байгаагаа зарлав. Учир нь тохироо ёсоор ИЗНН-д нэг төрийн нарийн бичгийн дарга, нэг байнгын хороо өгөх ёстой. Гэтэл энэ шийдвэрээсээ АН ухраад байгаа бололтой. Гэвч УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Төрийн нарийн бичгийн даргад нэг хүнээ сойно” гэж мэдэгдэв. Хэрэв төрийн нарийн бичгийн даргыг ИЗНН-д өгөхгүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гарна гэж хоорондоо ярилцжээ. Энэ талаар ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Хөдөө аж ахуйн сайд асан Ц.Ганхуяг “оногдсон ганц дэд сайдын суудлыг буцаагаад өгөх иргэний зориг бидэнд бий” гэж зарлав. Ийнхүү олон жил хамтрагч явсан ИЗНН нь АН-ыг хаяж магадгүй байна.
URL: